• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" стратеги Хятад, Грекийн соёлын харилцааг хөгжүүллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-27 16:09:48
"Нэг бүс нэг зам" стратеги худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд үр өгөөжтэй байгаа төдийгүй улс орнуудын ард түмний хэлхээ холбоо, соёлын харилцааг хөгжүүлсэн гэж Грекээс Хятадад суугаа элчин сайд Леонидас Роканас саяхан онцлон дурдсан юм.

Леонидас Роканас ХОУР-д өгсөн ярилцлагадаа: "Нэг бүс нэг зам" стратеги Хятадад өгөөжтэй байгаа төдийгүй Ази, Европ, дэлхийн бусад улс орон, бүс нутгийн дэд бүтцийн харилцаа холбоог хөгжүүлж, улс орнуудын хамтын хөгжил, эрх тэгш хамтын ажиллагааг ахиуллаа. Эртний торгоны зам түүхэнд алс хэтийн нөлөө үзүүлж, даяаршлыг эхлүүлсэн юм. Харин өнөөдрийн торгоны замын эдийн засгийн бүс, 21-р зууны тэнгисийн торгоны зам бол одоо, ирээдүйн дэлхийн хөгжлийн гол түлхэц болж байна. "Нэг бүс нэг зам" стратеги эрх тэгш, харилцан ашигтай байх үндсэн дээр хамтран ажиллах шинэ зам нээснээрээ хүн төрөлхтөнд чухал ач холбогдолтой юм гэжээ.

\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе