• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Солонгосын хойгийн асуудлыг зэвсгийн хүчээр зохицуулах нь гамшигт үр дүнд хүргэнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-27 10:07:35

26-нд Оросын Гадаад хэргийн сайд Лавров: Солонгосын хойгийн байдал хурцдаж байгаад ОХУ анхаарлаа хандуулж байна. Солонгосын хойгийн асуудлыг зэвсгийн хүчээр зохицуулах нь Зүүн Хойд Азийн бүс нутагт гамшигт үр дүн гаргана гэж ОХУ үзэж байна гэжээ.

Лаврав мөн өдөр Москвагийн Олон улсын Аюулгүй байдлын хуралд үг хэлэх үедээ: Солонгосын хойгийн байдлыг Орос маш их анхаарч байна. Нэг талаар, Хойд Солонгос цөмийн судалгаа, пуужингийн туршилтыг тасралтгүй хийж байна. Нөгөө талаар Америк болон түүний холбоотнууд үүгээр шалтаглан Зүүн Хойд Азийн бүс нутагт хэт их цэргийн үйл ажиллагаа явуулж байна гэжээ.

Лавров: Солонгосын хойгийн асуудлыг зэвсгийн хүчээр зохицуулах нь Зүүн Хойд Азийн бүс нутагт гамшигт үр дүн гаргана. Америкийн дэлхийн пуужингийн эсрэг системийн бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд Америк Өмнөд Солонгост пуужингийн эсрэг "ТНААD" систем байршуулсан явдал нь бүс нутгийн байдлыг туйлын тогтворгүй болгосон гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе