• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нийтээрээ аж ахуй эрхлэн, шинийг бүтээх"-ийг уриалав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-28 15:33:26
27-нд, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71 дэх чуулганаар "Дэлхийн шинэ бүтээмжийн өдөр"-ийг тэмдэглэх тухай 284-р тоот тогтоолыг санал нэгтэй баталж, шинийг бүтээх нь улс орон бүхний эдийн засгийн хөгжлийн нөөцийг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзээд "Нийтээрээ аж ахуй эрхлэн, шинийг бүтээх"-ийг дэмжихийг уриалсан бөгөөд энэ нь олон орны эдийн засгаа хөгжүүлж, ажлын байраар хангахад шинэ эрч хүч сэлбэж, эмэгтэйчүүд, залуус зэрэг бүх хүнд шинэ боломж авчирна хэмээн үзжээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолыг баталсны дараа, Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Же-И хэвлэлд хандан: Хятадын засгийн газар "шинийг бүтээх, зохицуулалт хийх, цэвэр хөгжил, нээлттэй бодлого, өгөөжийг хуваалцах" хөгжлийн 5 зүйлт үзэл баримтлалыг нухацтай хэрэгжүүлж, шинийг бүтээхийг улс орны хөгжлийн гол байранд тавьж, "Нийтээрээ аж ахуй эрхлэн, шинийг бүтээх"-ээр хичээн ажиллаж, 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх ажилд идэвхтэй оролцож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71 дэх чуулганаар 284-р тоот тогтоолыг санал нэгтэй баталж, шинийг бүтээх нь улс орон бүхний эдийн засгийн хөгжлийн нөөцийг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзээд "Нийтээрээ аж ахуй эрхлэн, шинийг бүтээх"-ийг дэмжихийг уриаллаа. Хятадын үзэл баримтлал нь Олон улсын хамтын нийгэмлэгээс эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ажилтай болгох асуудлыг шийдвэрлэх аргачлал болж, Олон улсын хамтын нийгэмлэгийн сайшаалыг хүртэж байгааг бүрэн харууллаа гэжээ.

\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе