• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И Хенри Киссинжертэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-28 16:44:38

27-нд Нью-Йорк хотноо Хятадын ГХЯ-ны сайд Ван И Америкийн төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжертэй уулзав.

Ван И: Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Дональд Трамптай саяхан Мар-а-Лаго эдлэнд түүхэн уулзалт хийж, Хятад, Америкийн харилцааны төлөвлөгөөг гарган, зүг чигийг заасан нь хоёр орны харилцааны сайн сайхан эхлэлт боллоо. Хятад, Америк итгэлцлээ нэмэгдүүлж, өргөн хүрээнд хамтран ажиллаж, харилцан ашигтай хамт амжилтад хүрэх урт удаан хугацааны түнш болж, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хамт хамгаалахын төлөө хичээн зүтгэх ёстой гэжээ.

Хенри Киссинжер: Америк, Хятад хоёр улс зарим салбарт зөрчил, өрсөлдөөнтэй боловч хамтын ажиллагааны түнш болох бүрэн боломж бий гэж би боддог. Хамтдаа хөгжихөд хоёр талын ухаан, үйл ажиллагаа хэрэгтэй гэжээ.

Хоёр тал Солонгосын хойгийн байдал зэрэг хамт сонирхож буй асуудлаар санал бодлоо гүнзгий солилцжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе