• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын ирээдүйн сансрын станц зохих цар хэмжээтэй байх болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-28 16:52:09

27-ны орой Хятадын ачаа тээврийн анхны сансрын хөлөг Тяньжөү-1 Тяньгүн-2 сансрын лабораторид шатахуун нэмэх үүргээ амжилттай гүйцэтгэлээ. Ингэснээр Хятадын нисгэгчтэй сансрын хөлгийн лабораторийн шатны ажил амжилттай өндөрлөж, Хятадын сансрын ажил үйлс шинэ эрин үед орж байгаа юм. Тэгвэл Хятадын ирээдүйн сансрын станц ямар байх вэ? Хятадын сансрын салбарынхан ямар ямар ажил хийх вэ? Энэ талаар 28-нд Бээжин хотноо Хятадын нисгэгчтэй сансрын төслийн албаны дарга Ван Жао-Яо танилцуулсан юм.

Хятадын нисгэгчтэй сансрын хөлгийн гурван шаттай хөгжих төлөвлөгөөний дагуу хоёр дахь шатанд тодорхой цар хэмжээтэй, богино хугацаанд хүн ажиллах орон зайтай байх асуудлыг шийднэ. 2016 оноос хойш Хятад улс Тяньгүн-2 сансрын лабораторийг хөөргөх, Шэньжөү-11 нисгэгчтэй сансрын хөлөг хөөргөх, энэ удаа ачаа тээврийн Тяньжөү-1 хөлгийн хөөргөх ажлыг амжилттай хийлээ. Ингэснээр Хятадын нисгэгчтэй сансрын хөлгийн төслийн хоёр дахь шатны ажил бүрэн амжилттай дуусаж, Хятадын сансрын станцыг угсрах, урт хугацаагаар ажиллуулах бат бэх үндсэн суурь тавьж өгсөн юм.

 

Хятадын нисгэгчтэй сансрын хөлгийн төслийн албаны дарга Ван Жао-Яо хэлэхдээ: Нэг жилийн турш Хятад улс сансрын станцын ачаа тээврийн системийг байгуулж, сансрын нисгэгч богино хугацаагаар байж болох зорилтыг биелүүлж, сансрын станц байгуулах гол техникийг туршин, өндөр ачаалалтай хөөргөх үүрэг гүйцэтгэх чадвараа дээшлүүлсэн юм гэжээ: "Одоогийн байдлаар, сансрын станцын бүтээн байгуулалт, түүнийг ажиллуулах гол техникийн асуудлыг шийдвэрлэсэн, цогцолбор бүтээн байгуулалтын системийг бүрдүүлсэн учраас сансрын станц ажиллуулах бүх бэлтгэлийг хангалаа гэж хэлж болно. Одоо бид юуг хүлээж байгаа вэ гэвэл сансрын станцын олон бүрэлдэхүүн хэсгийг зохион бүтээсний дараа угсарч байгуулаад тойрог замд нь ажиллуулах юм. Энэ утгаараа сансрын станц байгуулах үүргийг биелүүлж, Хятадын нисгэгчтэй сансар судлал сансрын станцын эрин үед бүх талаар орсныг харуулж байгаа юм. "

Хятадын ирээдүйн сансрын станцын тухай Ван Жао-Яо танилцуулахдаа: "Бидний цар хэмжээ тохиромжтой, өргөтгөх чадвартай, олон улсын сансрын станц 200 гаруй тонн, Найрамдал тэмдэгт 100 гаруй тонн, биднийх 60 гаруй тонн, сансрын хөлөг, ачааны хөлгөө оруулбал 90 гаруй тонн болно. Хятад улсын шаардлагын дагуу бид боломжийн гэж бодож байна. Дараа гурван бүхээг нэмж өргөтгөнө. Бид одоо тусгай, шинэ хэлбэрийн индэр байгуулж, том гэрлийн төхөөрөмж ачиж, сансрыг шинжилж, судлахад ашиглана. Хаббл сансрын дурантай төстэй. Гэвч энэ индэр сансрын станцтай ижил тойрогт ажиллаж, шаардлагатай үед сансрын станцтай холбогдож, сансрын нисгэгч түүнийг засан сэлбэж, шатахуун нөхнө."

Сансрын станцыг байгуулж дууссаны дараа сансрын нисгэгчид урт хугацаагаар, байнга ажиллаж амьдрах болно. Одоо Хятадын сансрын нисэгчид яг үүний тулд бэлтгэл сургуулилтаа хийж байна. Сансрын станцад ажиллах нисгэгчдэд урьд урьдынхаас илүү хатуу чанга шаардлага тавьж байгаа тухай Ван Жао-Яо танилцуулахдаа:

"Юуны өмнө цаг хугацааны хувьд урт болно. Одоогоор дээд тал нь 1 сар байгаа. Ирээдүйд 3 сар, цаашлаад 6 сар буюу түүнээс бүр удаан байх болно. Иймээс нисгэгчдийн ажил амьдрал, эрүүл мэндэд судалгаа шинжилгээ хийж, бэлтгэл сургуулилт, туршилт зэрэг ажлыг тасралтгүй хийх хэрэгтэй. Хоёрт, урьд сансрын нисгэгчдийн хийсэн туршилтын ихэнх нь бүхээг дотор байсан. Бүхээгийн гадна скафандр буюу хувцас тоноглолоо шалгах зорилготой гардаг байлаа. Харин сансрын станц байгуулах явцад, нисэгчид бүхээгийн гаднах сансрын уудамд олон ажил үүрэг биелүүлэх шаардлагатай болно. Энэ нь бидний өмнө тавигдсан хатуу сорилт юм. Гуравт, бид сансрын нисгэгчдийн баг бүрэлдэхүүний зохих цар хэмжээтэй байхыг баталгаажуулах хэрэгтэй болоод байна. Урьд нь ердөө хоёрхон удаа сансрын нисгэгч шалгаж элсүүлсэн бөгөөд тэдний зарим нь "зодог тайлах" дөхөж байгаа болохоор шинэ нисгэгчдийг сонгож, бэлтгэх ажилыг тасралтгүй зохион байгуулж байж л сансрын станц байгуулах ажлыг саадгүй урагшлуулж чадна" гэжээ.

Тэрээр: Сансар аялал, судалгааны талаар Хятад улс дэлхийн олон орон, бүс нутагтай өргөн хүрээнд хамтран ажиллаж байна. Хятад улс сансрын станц байгуулсны дараа, солилцоо, хамтын ажиллагаанд барих бодлого, зарчмаа өөрчлөхгүй байж, тоног төхөөрөмжийг хамтран зохион бүтээж, Хятад улсын сансрын станцад аваачин шинжлэх ухаан технологийн туршилт хийж, туршлага, ололт амжилтаа хуваалцах болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе