• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Солонгосын цөмийн асуудлаарх сайд нарын хэмжээний нээлттэй хурал болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-28 17:31:57

Хятадын ГХЯ-ны сайд Ван И удалгүй Нью-Йоркт очиж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зохион байгуулах Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх сайд нарын хэмжээний нээлттэй бага хуралд оролцох гэж байна. Энэ тухай Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 28-нд болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Аюулгүйн зөвлөлийн энэ удаагийн нээлттэй бага хурал Солонгосын хойгийн өнөөгийн хурцадмал байдлыг намжаахыг гол болгон авч хэлэлцэнэ гэжээ.

Тэрээр: Энэ удаагийн хурал нь Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах талаар олон нийтэд эерэг, тэнцвэртэй мэдээ мэдээлэл өгөхийг бид хүсэж байна. Уг асуудлыг зохицуулахад хамтын оюун ухаан, хүчин чармайлт шаардагдах болохоор холбогдох талууд идэвхээ дайчлан, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулж, Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хичээхийг Хятад улс хүсэж байна гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе