• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Японы ерөнхий сайд Их Британид айлчилжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-01 14:34:18

Японы ерөнхий сайд Абэ Шинзо 4-р сарын 28-29-ний өдрүүдэд Их Британид айлчлах хугацаандаа Их Британийн ерөнхий сайд Тереза Мэйтэй "Их Британи Европын холбооноос гарах" сүүлчийн шатан дахь Япон, Их Британийн худалдааны хэлэлцээр, Японы Их Британи дахь хөрөнгө оруулалт, түүнчлэн Солонгосын хойгийн байдал зэрэг асуудлаар зөвшилцжээ.

Их Британийн мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, Абэ Шинзо хэлэлцээний явцад, "Европын холбооноос гарах" үйл явц урагштай амжилттай болж, Их Британи дахь Японы компани нэгжийн ашиг тусад нөлөөлөхгүй байхыг баталгаажуулахыг Их Британиас шаардав гэжээ.

Их Британи бол Японы хоёрдогч том хөрөнгө оруулалт бүхий газар юм. Хонда, Хитачи болон Мицубиши зэрэг 1000 шахам Японы компани Их Британид 140 мянган хүнийг хөлслөн ажиллуулж байна.

Хэлэлцээ өндөрлөсний дараа Их Британийн ерөнхий сайдын ордноос гаргасан мэдэгдэлд, олон улсын тавцанд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллаж, худалдааны саадыг багасгах явдлыг дэмжинэ гэж хоёр талын удирдагчид илэрхийлэв. Хоёр орон хамтран хичээн зүтгэж, чөлөөт худалдаа болон ардчиллыг ахиулна хэмээн тэмдэглэсэн гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе