• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Улс төрийн аргаар Солонгосын хойгийн асуудлыг зохицуулахыг онцлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-02 17:42:57

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 2-нд хэлэхдээ "Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх шууд холбогдогч талын хувьд, Америк, Хойд Солонгос аль болохоор улс төрийн шийдвэр түргэн гаргаж, чин үнэнч байр сууриар хойгийн хурцадмал байдлыг намжаах талаар бүтээлч хүчин чармайлт гаргах ёстой юм" гэжээ.

Тэрээр хэлэхдээ, улс төрийн зөвшилцөл хийж, энх тайвны арга барилаар хойгийн цөмийн асуудлыг зохицуулах нь хойгт цөмийн зэвсэггүй байхыг биелүүлж, энх тайван тогтвортой байдлыг хамгаалах цорын ганц арга зам бөгөөд цорын ганц зөв сонголт юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе