|
|
||
5-р сарын 1-нд Бээжин хотын халуун түр намжиж, 27 градус болсон нь гадуур зугаалах иргэдэд таатай нөхцөл бүрдсэн юм. Майн нэгний амралтын сүүлийн өдөр байсан ч цэцэрлэгт хүрээлэнгээр аялах иргэдийн тоо их хэвээр байлаа. Сурвалжлагч Бээжин хотын цэцэрлэгт хүрээлэнгийн удирдах төвөөс, Майн нэгний амралтын үеэр цэцэрлэгт хүрээлэнгээр аялах хүмүүсийн тоо 1 сая 700 мянгыг давж болзошгүй хэмээн мэдээллээ.
И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэн буюу хааны зуны цэцэрлэгт хүрээлэнд усан онгоцоор аялах хүмүүс илэрхий нэмэгдэж, Зи Жу, Тао Рань Тин цэцэрлэгт хүрээлэнд усан онгоцоор аялах хэмжээ 100 хувьд хүрсэн байна. Зоо паркийн Пандагийн зааланд хүн ихтэй байж, Шян Шань уул, Жун Шань цэцэрлэгт хүрээлэнгээр аялах жуулчдын тоо үргэлжлэн нэмэгдэв.
Түүнчлэн И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэн, зоо парк, тэнгэрийн мандал цэцэрлэгт хүрээлэнд интернет тасалбараар үйлчлүүлэх арга ихээхэн үүрэг гүйцэтгэж, тухайн газарт тасалбар зарах ачааллыг хөнгөлөв. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |