• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинжааны гадаад худалдаа 70 хувиар өсөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-02 16:30:16
Өрөмчийн Гаалийн газраас саяхан гаргасан тоо бүртгэлд тэмдэглэснээр, энэ оны 1-р улиралд Шинжааны гадаад худалдаа 33 тэрбум 350 сая юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 70 шахам хувиар өсөв.

Үүнд экспорт нь 28 тэрбум 390 сая юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 74.7 хувиар өсөж, импорт нь 4 тэрбум 960 сая юаньд хүрсэн буюу 82 хувиар өсөв. Казахстан, Киргизстан, Америк нь Шинжааны гол 3 худалдааны түнш болжээ.

Шинжааны хилийн худалдааны импорт, экспортын хэмжээ 17 тэрбум 230 сая юаньд хүрсэн буюу нийт гадаад худалдааны 51.7 хувийг эзэлж, өнгөрсөн жилийн мөн үеэс 50.3 хувиар нэмэгдэв. Түүнчлэн боловсруулах аж үйлдвэр, аялал жуулчлалын худалдаа нэлээд их хэмжээгээр нэмэгдэв.

Өрөмчийн гаалийн ажилтан Дү Лейн танилцуулж хэлснээр, энэ оны эхний улиралд Шинжаан нутаг гол нь машин механик, электрон бараа бүтээгдэхүүн, гутал, бэлэн хувцас экспортолсон нь гадаад худалдааны 65 хувийг эзлэв. Харин импортод хөдөө аж ахуй, машин механик бүтээгдэхүүн, цаасны зуурмаг голложээ. Импорт, экспорт бүгд 70 шахам хувиар өссөнөөр нийт өсөлтийг хангаж чаджээ гэв. \Урьхан\   
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе