|
|
||
Хятадын Бизнесийн Нислэгийн Компанийн 5-р сарын 3-нд нийтэлсэн мэдээнээс үзвэл, олон талын хүчин зүйлийг бодолцож, Хятад улсын үйлдвэрлэсэн зорчигч тээврийн том оврын нисэх онгоц C919 5-р сарын 5-нд Шанхай хотын Пүдүн олон улсын нисэх онгоцны буудлаас анхны нислэгээ хийх гэж байна. Цаг агаарын нөхцөл байдал тааруухан бол нислэгийг хойшлуулна.
2007 оны 2-р сард Төрийн зөвлөлөөс том оврын нисэх онгоц судлан үйлдвэрлэх шинжлэх ухаан технологийн чухал том төслийг албан ёсоор батлан зөвшөөрснөөс 2015 оны 11-р сарын 2-нд C919-ийг бүгдийг угсарч дууссан, мөн 2017 оны 5-р сарын 5-нд анхны нислэгээ хийх хүртэл, шинжлэх ухааны ажилтнууд Аэродинамик, бүтэц материал, нисэх онгоцны системийн талаар гол чухал технологийн хүрээнд 102 шинэ амжилт тогтоохоор төлөвлөжээ. Үүнд нисэх онгоцны хөдөлгүүрийн нэгдсэн зураг төсөл, нислэгийн FBW хяналтын системийн зураг төсөл, идэвхтэй хяналтын технологи зэрэг багтсан байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, C919-ийг бүгдийг угсарч дууссаны дараа, уг төслийн хүрээнд системийн багц туршилт, статик хүч, нисэх онгоцон дээрх туршилт, нислэг хийх бэлтгэл зэрэг гол гол ажлуудыг хийсэн юм. Анхны нислэг хийхэд бэлтгэж, C919-ийн төслийн хүрээнд 118 туршилт хийсэн байна.
Агаарын тээврийн гол зах зээлд чиглэсний хувьд, олон улсын агаарын тээврийн гол стандарт, олон улсын гол зах зээлийн үйл ажиллагааны стандартыг чанга мөрдөн үйлдвэрлэсэн том оврын нисэх онгоц C919 нь гадаад дотоодын зах зээлийнхний анхаарлыг татаж байна. Эдүгээ, C919 Хятадын олон улсын агаарын тээврийн компани зэрэг дотоодын 23 хэрэглэгчтэй болсон бөгөөд захиалгын нийт хэмжээ 570-д хүрээд байгаа аж. Үүнд Америкийн GECAS зэрэг олон улсын хэрэглэгчид багтаж байна. /D/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |