|
|
||
"Нэг бүс нэг зам" санаачилга уужим тэнүүн ирээдүй болон нээлттэй байдлаараа олон улсын хамтын нийгэмлэг урагшлан хөгжихөд чухал хөдөлгөгч хүч болов. Сингапурын улсын их сургуулийн Лий Куан Юү олон нийтийн бодлогын дээд сургуулийн Ази хийгээд даяарчлалын судалгааны газрын дарга, профессор Хуан Жин ярилцлага өгөхдөө, "нэг бүс нэг зам" санаачилга оролцлогч талуудад хөгжлийн боломж олгож, Хятадад аюулгүй тогтвортой орчныг хангасан байна гэжээ.
5-р сарын 14-15-нд Бээжинд "Нэг бүс нэг зам" олон улсын дээд чуулга уулзалт болно. Хуан Жин профессор зөвлөхүүдийн чуулга уулзалтын холбогдох ажиллагаанд урилгаар оролцоно. Тэрээр манай радиод ярилцлага өгөхдөө, "нэг бүс нэг зам" санаачилга бол томоохон стратеги юм. Үүнийг дурдсанаар Хятад улс эдийн засгийн хөгжил болон стратегийн аюулгүй байдал зэрэг хоёр талаар ашиг хүртэх болно гэжээ.
Хуан Жин профессор үзэхдээ, өнөө Хятадад хоёр том өрсөлдөөн сорилт тулгарч байна. Нэгд, хангалт бүтцийн чанартай өөрчлөлтийг хэрхэн биелүүлэх, Хоёрт, АНУ-ын Барак Обамагийн засгийн газраас дэвшүүлсэн Ази Номхон далайн бүс нутгийг дахинтаа тэнцвэртэй болгох стратеги Хятадын эргэн тойрны аюулгүйн орчныг улам муутгасан байна. "Нэг бүс нэг зам" санаачилга эдгээр асуудлаар Хятадын талд хариулт өгөх болно гэжээ.
"'Нэг бүс нэг зам' санаачилгыг дурдсанаар, их талаас дээрх хоёр өрсөлдөөн сорилтыг зохицуулсан байна. Дотооддоо яриангүй хангалт бүтцийн чанартай өөрчлөлт, гэвч энэ нь асуудлыг бүрэн гүйцэд зохицуулж чадахгүй юм. Учир нь Хятад бол олон улсын хэмжээнд нөлөөлөх чадалтай дэлхийн худалдааны хамгийн том орон юм. Хятадын хөгжлийн хувьд, зөвхөн Хятад улс ганцаараа хөгжих биш, харин эргэн тойрны улс орон хөгжвөл, Хятад улс сая жинхэнээсээ хөгжих болно гэдгийг Ши Жиньпин дарга соргогоор ойлгосон байна. Харин эргэн тойрон улс орны хөгжлийн сул тал бол дэд бүтцийн бүтээн байгуулалт урт хугацаагаар хоцрогдсон явдал юм" гэжээ.
Хуан Жингийн үзэж байгаагаар, дэлхийн хөгжингүй орнуудын хөгжлийн загвар адилхан байдаг. Бүгд л эхлээд дэд бүтцээ хөгжүүлж, түүнийхээ суурин дээр хөл дээрээ босдог. Түүний судалгаанаас үзвэл, Хятад орны хөгжилд дэд бүтцийн байгуулалт мөн асар их өгөөжтэй байсан юм байна.
Хуан Жин хэлэхдээ: "одоогийн эдийн засгийн хөгжлийг ганцхан үгээр багцлан хэлж болно.Энэ нь юу гэвэл даруй 'гүйлгээ' юм. Хөнгөний гүйлгээ, боловсон хүчний харилцаа, технологийн харилцаа, барааны гүйлгээ зэрэг болно. Энэ бүхнийг биелүүлэхэд дэд бүтцээрээ түншлэх хэрэгтэй. Дэд бүтцийн байгуулалт байхгүй бол энэ бүх гүйлгээ байж чадахгүй. Тэгэхээр Хятад улс энэ боломжийг ашиглан, эргэн тойрны улс оронтойгоо хамтдаа дэд бүтцийн байгуулалт хийж байна. Нэгд, дэд бүтцийн бүтээн байгуулалтад их хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй. Хоёрт, энэ байгуулалтыг урт удаан үргэлжлүүлэх шаардлагатай. Гуравт, үүнд улс төрийн асар их эрсдэл оршдог. Үүний зэрэгцээ, үйлдвэрлэлийн асар их хүч чадал, төмөр зам байгуулах, цемент үйлдвэрлэх гээд олон зүйл шаардагдана. Энэ бүхэн нь Хятадад байдаг" гэжээ.
Хуан Жин танилцуулж хэлэхдээ, эдгээр бүтээн байгуулалтыг өнгөн талаас нь харахад бусдад тусалж байгаа мэт боловч үнэн хэрэг дээрээ энэ нь Хятадын эдийн засгийн хөгжилд түлхэц болдог юм. Ялангуяа Хятад улс хөгжлийн явцдаа цуглуулсан мөнгөөрөө хөрөнгө оруулах боломжтой болдог юм гэжээ.
Дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт бол урт хугацааны хөрөнгө оруулалт, урт хугацааны хөрөнгө оруулалт ерөнхийдөө нэлээд тогтвортой байдаг юм. Үүнээс гадна, хөрөнгө оруулалтаар дамжуулан Хятадын үүрэглэж байгаа банк санхүүгийн эрсдэлийг хуваалцаж болох юм. Учир нь Хятадын маш олон эд хөрөнгө нь Америк доллар байгаа учир ам.долларын өсөж буурах нь Хятадын эрсдэлийг өсгөх болно. Эдгээр мөнгийг Энэтхэг, Казахстан, Пакистанд оруулбал хамтдаа эрсдэлийг даах болно гэжээ.
"Нэг бүс нэг бүс"-ийн хөгжил нь Хятадын эдийн засгийн хөгжилд шинэ тулгуур, хөдөлгөх хүч болох бөгөөд Хятадын олон төрлийн салбарын хөгжлийг бий болгоно. Нөгөө талаар, "Нэг бүс нэг зам"-ын санаачилга нь бас Хятадад нүүрлэж буй аюулгүйн өрсөлдөөнийг зохицуулахад тустай юм гэжээ.
Өөрт нь тулгарч буй аюулгүйн орчны асуудлыг яаж зохицуулах вэ ? "Нэг бүс нэг зам"-ын хөгжлөөр дамжуулах хэрэгтэй. Учир нь "нэг бүс нэг зам" бол олон амжилтад хүрэх хөгжлийн төлөвлөгөө болох болох юм. Тэр нь олон орнууд болон Хятадын эдийн засгийн ашиг сонирхлын хамтын цогц болсон байна. Энэ хамтын ашиг сонирхолд хамтын ажиллагаа аюулгүйн байдлыг хөгжүүлбэл хамтаар аюулгүй байх болно. Учир нь олон бүгдийн эдийн засгийг хамт холбосон байна, Хятадын эдийн засаг унавал чинийх бас унана, Хятадын аюулгүйн байдал заналхийлэлд учирвал чиний аюулгүйн байдал бас заналхийлэлд учрах болно. Тогтвортой байдал бол хөгжлийн зайлшгүй нөхцөл болох юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |