• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Африкт төмөр замын боловсон хүчнийг сургаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-04 10:45:51

Энэ бол маш энгийн дадлагын хичээл, онцлог нь гэвэл бүх хичээлийг англиар зааж, сурагчид нь бүгд Кениэс иржээ. Бээжингийн Зам Харилцааны Дээд Сургуулиас тэдэнд төмөр зам тавих мэргэжил олгож байгаа ажээ.

Кени бол "нэг бүс нэг зам" бодлогыг дэмжсэн Африкийн чухал орон юм. Удахгүй ашиглалтад орох Момбаса-Найроби чиглэлийн төмөр зам Кенийн нийслэл Найроби болон зүүн Африкийн хамгийн том Момбаса боомтыг холбожээ. Энэ нь тус орны хагас зуун жилийн турших хамгийн том суурь барилга, бас Хятадын анхны гадаад дахь стандарт төмөр зам юм. Энэхүү төмөр замыг ажиллуулахад мэргэжлийн маш олон боловсон хүчин шаардлагатай юм. Үүний тулд, Бээжингийн Зам Харилцааны Дээд Сургууль хийгээд Хятадын зам гүүрийн барилгын хязгаарлагдмал хариуцлагат компани хамтран Кенийн оюутнуудыг Хятадад суралцуулах төслийг эхлүүлж, бүрэн тэтгэлэгт хамруулсан байна.

Захиалгат хичээлийн хөтөлбөр дөрвөн онцлогтой. Нэгд, хятад хэлний хичээл заана. Хоёрт, өдөр тутмын хичээлийг бүгд англиар заана. Гуравт, бодитой дадлага сургалт явуулна. Дөрөвт, сурагч төгсөхдөө бие даан зураг төсөл хийхэд хоёр багш удирддаг зэрэг болно.

Одоогоор хоёр дахь ээлжийн захиалгат сургалтад хамрагдсан боловсон хүчин Кениэс Бээжингийн Зам Харилцааны Дээд Сургуульд ирээд байгаа ажээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе