|
|
||
Хятадын дотор газрын Чүнчин хот хэдийгээр гадаад оронтой хиллэдэггүй, далайд гарцгүй, кофе тариалдаггүй боловч "Нэг бүс нэг зам"-ын ачаар кофе арилжааны хамгийн том төвийг байгуулж байгаа юм.
Чүнчин хотын кофе арилжааны төвийн үзэсгэлэнгийн танхимд, кофены чанар шалгагч Жэн Юйдү сайн чанарын шинэ кофег хэрхэн ялгаж таних талаар үзэгчдэд танилцуулж, дэлхийн алдартай кофенуудаас амтлуулж байлаа.
Хятадын дотор газрын Чүнчин хотод кофе тариалдаггүй боловч 2016 оны 6-р сард байгуулагдсан Чүнчин хотын кофе арилжааны төв жил хүрэхгүй хугацаанд наймааны хэмжээ нь 5 тэрбум 268 сая юаньд хүрч, Хятад орны кофены цахим худалдааны хамгийн том төв, дэлхийн кофе арилжааны чухал бааз болсон юм. Чүнчин хот нь Хятадын дотор газар байрладаг, гадаад оронтой хиллэдэггүй, далайд гарцгүй боловч "Нэг бүс нэг зам"-ын хүрээн дэх Чүнчин- Европ, Хятад-Европ чиглэлийн төмөр замын Чүнчин хотын кофе арилжааны төв эрчимтэй хөгжиж байгаа хэмээн тус төвийн хариуцлагатан Фэн юе танилцуулжээ.
"Чүнчин Шинжаан-Европ чиглэлийн галт тэрэг Германы Дуйсбург хүрэхдээ нийтдээ 11 мянган километр урт замыг туулахдаа ердөө 13 хоног зарцуулдаг бөгөөд энэ нь усан тээврээс 30 хоног, агаарын тээврийн тавны дөрвөн хувийн зардлыг хэмнэж чаддаг. Ийнхүү кофе арилжааны төвийг Чүнчинд байгуулснаар тус нутгийн газар зүйн байрлалын давуу талыг ашиглаж, Юннань муж болон Зүүн Өмнөд Ази, Өмнөд Ази зэрэг кофены гол бүс болон Европын хэрэглээний зах зээлийг нягт холбосон байна"
Газар зүйн байрлалаас харахад, Чүнчин хот нь "нэг бүс нэг зам" болон Хөхмөрний эдийн засгийн бүсийн уулзварт оршиж, мөн түүнчлэн Хятадын кофе үйлдвэрлэлийн гол бүс Юннань муж, дэлхийн кофе үйлдвэрлэлийн гуравны нэг хувийг эзлэх Зүүн Өмнөд Азийн бүстэй хиллэдэг учраас Чүнчинд төвтэй кофе арилжааны төв нь кофе үйлдвэрлэгч нутаг болон гол хэрэглээний зах зээлийг холбож чаджээ. Фэн Юй хэлэхдээ, газар зүйн байрлал, зам харилцааны давуу талаараа "нэг бүс нэг зам"-ын орнуудын сонирхлыг татаж буйгаас гадна кофе арилжааны төв нь нээлттэй, шударга, төв голч үйлчилгээг үзүүлдгээрээ давуу талтай юм.
"Төвлөрсөн арилжаагаар дамжуулж, мэдээллийн санг бүрдүүлэн, хүмүүсийг зах зээлийн оновчтой мэдээллээр хангана. Хоёрт, арилжааны өртөг буурч, эрсдэлийг багасгав. Гуравт, арилжааны дагуу банк санхүүгийн байгууллагууд ч нэгдэн орж, орнуудын аж ахуйн нэгжид банк санхүүгийн үйлчилгээ үзүүлнэ. Кофены бүтээгдэхүүний импорт экспорт тооцооны хялбар нөхцөлтэй болохоор хүмүүст таалагдаж байна"
Африкийн зүүн нутгийн өндөрлөгт байрлах Этиоп улс нь дэлхийн кофе үйлдвэрлэлийн гол орон бөгөөд, алдартай Арабика кофены ургамлыг энд тариалдаг. Этиопийн Чүнчинд суугаа ерөнхий консул сурвалжлагчид хэлэхдээ, Чүнчиний кофе арилжааны төв байгуулагдсан явдал нь Хятад улс болон дэлхийн кофе үйлдвэрлэлийн гол нутгуудийн худалдаа гүйлгээнд саадгүй нэвтрэх гарцаар хангасан гэв.
"Чүнчиний Кофе арилжааны төвд нэгдэн орох явдал нь бидний хувьд маш сайн аз боломж болох юм. Хятад улсад кофены хэрэглээ хурдтай хөгжиж байна. Кофе экспортлогч орны хувьд, арилжааны төвөөр дамжуулан Этиопийн кофег Хятад улсад оруулахад өнгөрсөн үеийнхээс улам шуурхай болно. Энэ нь хоёр талд бүр ч ашигтай зүйл юм."
Эдүгээ, Европ нь дэлхий нийтийн хувьд кофе хэрэглэдэг хамгийн гол газар болж байгаа бөгөөд Африк, Өмнөд Америкийн кофены буурцаг Европын зах зээлд гол байр эзэлж, Азиас гаралтай кофены буурцгийг хүмүүс төдийлөн мэддэггүй юм. Нидерландаас Чүнчинд суугаа ерөнхий консулын газрын хөдөө аж ахуйн туслах Хү Шижэ танилцуулж хэлэхдээ, Чүнчиний кофе арилжааны төв энэхүү байдлыг өөрчилж, Азийн кофе үйлдвэрлэлийн баазыг Чүнчинээс Европ руу нээж байна гэлээ.
Эдүгээ, Хятад улсын кофены эрэлт хэрэгцээ жил тутамд 20 хувь хурдтай өсөн нэмэгдэж, кофены хэрэглээний асар их зах зээл "Шинэ торгоны зам" дээр бий болж, "Нэг бүс нэг зам"-ын санаачилгын эрч хүчинд түшиглэн, Чүнчиний кофе арилжааны төв олон газрын кофены буурцагны өвөрмөц үнэр, амтыг энэ нутгаас дэлхий дахинд танилцуулж байгаа юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |