• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжинд шороон шуурга болж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-04 14:50:57

Бээжин хотын урьдчилан сэргийлэх төв, цаг уурын станц 5 цаг 30 минутын үеэр "шороон шуурганы цэнхэр зэрэглэлийн сэрэмжлүүлэг" гаргаж, эргэн тойрны нутгийн шороон шуурганы нөлөөгөөр Бээжин хотноо тоос дэгдэж, орчны харагдах байдал илэрхий буурсан гэв.

Бээжин хотын байгаль орчны хамгаалалтын хяналтын төвийн тоо бүртгэлд харуулснаар, 3-ны үдээс хойш Бээжингийн эргэн тойрны нутагт шороон шуурга болж, энэ өглөө баруун хойноос Бээжинд ирж, тухайн үеийн байдлаар PM10-ын агуулагдах хэмжээ 6 зэрэглэл буюу маш ноцтой байдалд хүрсэн байна.

Энэ өглөөний 8 цагийн байдлаар Бээжин хотын ихэнх газрын орчны харагдах хэмжээ нь 1-3 километрийн хооронд байж, шороон шуурганы улмаас харагдах байдал цаашид улам муудна.

\Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе