• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Японы Сангийн сайд нарын уулзалт болов

CRI       (GMT+08:00) 2017-05-07 15:19:57

Өчигдөр Японы Ёкохамад Хятад, Японы Сангийн сайд нарын 6 дахь уулзалт болов. Японы ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн сайд Асо Таро, Хятадын Сангийн сайд Шяо Жиэ нар уулзалтыг хамтдаа даргалж, хоёр орны Сангийн Яам, төв банкны өндөр албан тушаалтнууд оролцлоо.

Хятад, Японы Сангийн сайд нарын уулзалт хоёр талд чухал ач холбогдолтой. Мөн хоёр орны макро эдийн засгийн чиг хандлага, бодлогын талаар гүнзгий ярилцах, санхүүгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тустай хэмээн хоёр орны сангийн сайд нар санал нэгтэй үзлээ. Макро эдийн засгийн бодлогын харилцаа солилцоо, харилцан суралцах замаар хоёр орны бүтцийн чанартай өөрчлөлт шинэчлэлийг идэвхтэй ахиулах шаардлага бий гэж хоёр тал тэмдэглэлээ.

Хоёр талт санхүүгийн ажил хэрэгч хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, санхүүгийн хамтын ажиллагааны түвшнийг нэмэгдүүлэн, хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг дэмжих шаардлага буйг хоёр тал онцлов. 5-нд өндөрлөсөн АСЕАН, Хятад, Япон, Өмнөд Солонгос "10+3"-ын Сангийн сайд нар, төв банкны ерөнхийлөгчдийн хурал, мөн Хятад, Япон, Өмнөд Солонгосын Сангийн сайд, төв банкны ерөнхийлөгчдийн хурал амжилттай өндөрлөсөн явдлыг хоёр тал сайшааж, цаашдын хамтын ажиллагаагаа улам нягтруулж эрчимжүүлнэ гэжээ.

Хятад, Японы сангийн сайд нарын 7 дахь уулзалтыг ирэх жил Хятад улсад зохион байгуулахаар Хоёр орны Сангийн сайд нар тохиров. Харилцан сонирхож буй асуудлаар хамтарсан судалгаа хийж, Сангийн сайд нарын яриа уулзалтад судалгааны үр дүнгээ тайлагнахыг хоёр тал зөвшөөрчээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе