• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

21 мянган ядуу тосгонд туслав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-07 15:32:26

Хятадын хувийн аж ахуйн нэгжүүд ядуурлаас ангижруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, одоогоор 26 мянга 500 аж ахуйн нэгжээс ядуу буурай 21 мянган тосгонд тусалж, 3 сая 880 мянга гаруй иргэнд үр ашиг хүртээжээ.

Саяхан сэтгүүлч Гүйжөүд хуралдсан бүх Хятадын "Аж ахуйн нэгжүүдээс ядуу тосгонд туслах" ядуурлаас ангижруулах оновчтой ажиллагааны холбогдох хурлаас мэдээлснээр, 2016 оны эцсийн байдлаар, бүх Хятадын хэмжээнд "аж ахуйн нэгжүүдээс ядуу тосгонд туслах" буюу ядуугаас ангижруулах оновчтой ажиллагаанд бүртгүүлэн оролцсон хувийн аж ахуйн нэгж 26 мянга 500-д хүрч, ядуу амьдралтай 3 сая 886 мянга 400 хүнд оновчтой тусалж, үүнд 24 мянга 600 тосгон хамрагдаж, 21 мянган тосгон бүртгэлтэй байна.

УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дэд дарга, бүх Хятадын аж үйлдвэр худалдааны холбооны дарга Ван Чиньмэй хэлэхдээ: Хэсэг хугацааны хүчин чармайлт, бодит үйл ажиллагааны үр дүнд улс орон, олон нийт ядуурлыг арилгах агуулга, хувийн аж ахуйн нэгж ядуурлаас ангижруулахад оролцож байгаа цар хүрээ, ядуурлаас ангижруулах загвар, ядуурлаас ангижруулсан үр дүн гэх мэт бүх талаар урьдчилсан төсөөллөөс илүү гарч, олон газрын ядуурлаас ангижруулах туйлбартай үйл ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг болсон байна гэжээ.

Анхан шатны бүртгэлээс үзвэл, бүх Хятадын "аж ахуйн нэгжүүдээс ядуу тосгонд туслах" үйл ажиллагааны үр дүнд 38 тэрбум 252 сая юань зарцуулж, олон нийтээс 8 тэрбум 298 сая юань гарган, 307 мянга 600 хүнийг ажлын байраар хангаж, 316 мянга 300 хүнийг мэргэжлийн сургалтад хамруулсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе