• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирид аюулгүйн бүс байгуулахыг Америк дэмжинэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-07 15:26:04

Саяхан болсон Сирийн асуудлаарх Астанагийн энхийн 4 дэх хэлэлцээний чухал амжилт бол хуралд оролцсон талууд Сирид аюулгүйн дөрвөн бүс байгуулах тухай хэлэлцээр байгуулсан явдал юм.
 
6-нд, ОХУ-ын Гадаад Хэргийн Яамны сайт Сирид аюулгүйн дөрвөн бүс байгуулах тухай санамж бичгийг бүрэн эхээр нь нийтэлсэн байна. Энэхүү баримт бичгийг 3-4-нд болсон Сирийн асуудлаарх Астанагийн энхийн 4 дэх хэлэлцээнд оролцсон талууд санал нэгтэй баталсан юм. Уг санамж бичиг 5-р сарын 6-ны тэг цагаас хүчин төгөлдөр болсон юм.

5-нд ОХУ-ын батлан хамгаалахын орлогч сайд хэлэхдээ: Сирид аюулгүйн бүс байгуулах нь мөргөлдөөнтэй талуудын цэргийн үйл ажиллагааг зогсоох бөгөөд тус орны дотоодын дайныг эцэслүүлэхээр барахгүй Сирийн сөрөг хүчин, террорист этгээдийг устгахад ашигтай юм гэжээ.
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров саяхан сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: Аюулгүйн бүс байгуулахыг Америк дэмжинэ гэжээ. Тэрээр: Америк энэ оны эхээр Сирийн ард иргэдийн аюулгүй байдлыг хамт баталгаажуулж, Сирийн засгийн газрын арми болон сөрөг хүчний зэвсэгт хүчин хоорондын цэрэг дайны мөргөлдөөнтэй бүсийн хүчирхийллийг даруй зогсоохыг санал болгож байсан юм. Иймээс Астанагийн хэлэлцээний үр дүнд Америк сайшаасан байр суурь баримтлах болно гэжээ.
\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе