• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятад Пакистаны Бүө Ай яаралтай эмчилгээний төв" байгуулагдав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-08 11:06:48

7-нд Хятадын улаан загалмайн нийгэмлэгээс ивээн тэтгэж байгуулсан "Хятад, Пакистаны Бүө Ай яаралтай эмчилгээний төв" Хятад Пакистаны эдийн засгийн коридорын хамгийн урд захад байрлах Гвадар боомтод байгуулагдав. Энэ нь Улаан загалмайн нийгэмлэг "нэг бүс нэг зам"-ын байгуулалтад нэгдэн орж буй бас нэгэн чухал арга хэмжээ юм.

БХАТИХ-ын байнгын хорооны дэд дарга, Хятадын улаан загалмайн нийгэмлэгийн дарга Чэнь Жү, Хятадаас Пакистанд суугаа элчин сайд Сүнь Юэйдүн, Пакистаны боомт тээврийн яамны сайд Мир Хасил Хан Бизенжо нар Яаралтай эмчилгээний төвийн хүндэтгэлийн самбар байрлуулах ёслолд оролцож, "БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг болон ЛБНПУ-ын Улаан сар нийгэмлэгийн хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурах ёслолд байлцав.

"Хятад, Пакистаны Бүө Ай яаралтай эмчилгээний төв" бол Хятадын улаан загалмайн нийгэмлэгээс санаачилсан улаан загалмайн нийгэмлэг болон "нэг бүс нэг зам"-ын туршилтын төсөл юм. Улаан загалмайн нийгэмлэгийн гамшгаас авран туслах, хүмүүнлэгийн тусламжийн талаар гүйцэтгэх онцгой үүргийн дагуу иргэд болон олон нийтийн эрэлт хэрэгцээнд үйлчилж, коридорын зам дагуу аврах цэг, хүмүүс, машин унаа, түргэн тусламжийн систем бүхий байрлуулалт хийнэ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе