|
|
||
7-ны өдөр Хятад-Европ чиглэлийн галт тэрэг 26.2 тонн импортын гахайн махыг Чэндү хотын Чинбайжян дүүргийн олон улсын төмөр замын боомтод хүргэсэн байна. Хөргүүртэй чингэлэг бүхий тээврийн галт тэрэг Нидерландын Тилбургээс гарч, Беларус, ОХУ, Казахстанаар дамжин өнгөрч Алаг уулын ам боомтоор нэвтрэн 16 хоног аялж Чэндү хотод хүрнэ. Энэхүү тээвэр нь транзит тээврийн салбар дахь чухал ололт амжилт болж, Хятадын дотоодын хуурайн замын боомт төмөр замын тээврийн хэлбэрээр Евразийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг импортлох ажил урагштай болсныг харуулж байна.
Хятад-Европын галт тэргээр Европын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг импортлох нь тээврийн цагийг тэнгисээр явснаас 45 хоног хэмнэж, тээврийн зардал нь агаарын тээврээс тонн бүрдээ 10 мянган юань хэмнэж, аж ахуйн нэгжүүдийн ложистикийн зардлыг бууруулах болно гэж судлаачид үзэж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |