• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Европын төмөр замын нэгдсэн тээврийг хөгжүүлнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-08 16:47:25

"Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт 5-р сарын 14, 15-ны өдөр Бээжин хотод болно. Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага олон улсын төмөр замын байгууллагын цорын ганц төлөөллийн хувиар уригдан оролцох юм. Тус байгууллагын захирал Тадеус Сзозда уулзалтын үеэр байгууллагын ажил байдлыг танилцуулна. Саяхан тэрээр Польшийн нийслэл Варшав хотноо манай сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа: Тус байгууллага "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэж байна гэв.

Польшийн нийслэл Варшавт төв байртай Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага 1956 онд байгуулагдсан, олон улсын төмөр замын хамтын ажиллагаа тээврийн засгийн газар хоорондын байгууллага бөгөөд 28 гишүүнтэй юм. Хятад улс тус байгууллагыг үүсгэн байгуулагч орны нэг юм. Байгууллагын дэд захирал Дүн Жяньмин хэлэхдээ: Тус байгууллага засгийн газар хоорондын байгууллага хэдий ч засгийн газар болон аж ахуйн нэгжийн хоёр талын үүрэг гүйцэтгэж, Европ Азийн төмөр замын тээвэрлэлтэд чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ. тэрээр хэлэхдээ, "Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын засгийн газрын үүрэг хариуцлагын нэг бол тээвэрлэлтийн хонгилын хөтөлбөр гаргах явдал юм. Улс орнуудад төмөр замын шугам олон байгаа хэдий ч Хятад Европын төмөр зам аль хэсгээр нь дайран өнгөрөхийг сонгоход хэцүү байдаг. Тус байгууллага гишүүн орнуудыг цуглуулан, 13 шугам гаргасан бөгөөд тээвэрлэлтийн хонгилыг улс орнууд болон шугам бүрийн хүчин чадалтай үндсэндээ зохицохоор болгосон байна. Асуудал тулгарвал бүгд зөвшилцөн байж зохицуулах, тээвэрлэлтийн хонгилын хүчин чадлыг хамгийн дээд хэмжээнд баталгаажуулж байна. Хятад Европын галт тэрэг зүүн, төв, баруун чиглэлийн 3 шугам гаргаж, бүгдийг хонгилын бүрэлдэхүүн хэсэг болгох бөгөөд хонгилын Хятад, Европын галт тэрэгний хувьд маш чухал юм" гэжээ.

Хилээр нэвтрэх бичиг баримтуудыг дөхөмчлөх ажлын талаар төмөр замын хамтын ажиллагааны байгууллага олон улсын байгууллагын үүргээ гүйцэтгэн, төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тээвэр, гааль, хяналт шалгалтын холбогдох байгууллагууд оролцсон олон улсын хурлыг олон дахин зохион байгуулж, дамжин өнгөрөх асуудлыг шийдвэрлэх талаар зөвшилцөж ирсэн юм. Хятад, Европын галт тэрэгний тээврийн баримтуудыг нэгтгэх нь чингэлэг тээврийн үр ашгийг дээшлүүлэх болно. Дүн Жяньминь хэлэхдээ: "Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага Евро-Азийн төмөр замын хамтарсан тээврийг хөгжүүлэхэд чиглэсэн байдаг. Хятад Европын галт тэргээр авч үзвэл, Хятад улс энэхүү байгууллагын гишүүний хувьд төмөр замынхаа хөгжилд хүч тавин ажиллаж байна. Энэ утгаараа бид энэхүү индрийг том боломж гэж харж байна" гэжээ.

Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын "Нэг бүс нэг зам" санаачилгын гүйцэтгэж буй үүргийн талаар тэр ярихдаа: "Нэг бүс нэг зам" санаачилгын газар зүйн байрлалаас үзвэл Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага нь торгоны замын эдийн засгийн бүстэй нягт холбоотой юм. Хятадаас Төв Азийн орнууд, цаашлаад Иран, ОХУ, Беларусь, Польш, Украйн, Афганистан зэрэг орнууд бүгд энэ байгууллагын гишүүн юм. Торгоны зам дагуу Турк, Арменаас бусад орнууд бүгд төмөр замын хамтын ажиллагааны гишүүн юм.

Ноднин 6-р сарын 8-нд Хятад Европын галт тэрэгний нэгдсэн брэндийг албан ёсоор хэрэгжүүлж, нэгдсэн брэнд, логотой Хятад, Европын галт тэрэг Хятадын олон газраас хөдөлсөн юм. Тухайн сарын 20-нд Ши Жиньпин дарга Польшид айлчлах хугацаандаа Хятад, Европын галт тэрэгний нээлтийн ёслолд оролцож байсан юм. Төмөр Замын Хамтын Ажиллагааны Байгууллагын дарга ноён Шао Зида хүндэт зочны хувиар ёслолд оролцов. Дүн Жяньмин хэлэхдээ, 1-рт, Төмөр замын "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт дахь чухал чанарыг харуулсан байна. 2-рт, Төмөр Замын Хамтын Ажиллагааны Байгууллагын чухал чанарыг харуулсан. Дараа нь Хятад Европ хоорондын төмөр замын нэгдсэн тээвэр, ялангуяа Хятад Европын гал тэргийг аялуулсны үндэс суурь бол Төмөр Замын Хамтын Ажиллагааны Байгууллагад байгаа юм. Одоо харж байхад хэрвээ Төмөр Замын Хамтын Ажиллагааны Байгууллага үгүй бол бид Хятад Европын галт тэрэгний аяллыг урагштай аялуулж чадна гэдэгт итгэхэд бэрх байна гэжээ.

Удалгүй болох гэж байгаа "нэг бүс нэг зам"-ын олон улсын дээд хэмжээний чуулга уулзалт бол Хятадад зохион байгуулах хамгийн дээд хэмжээний "Нэг бүс нэг зам"-ын олон улсын чанартай хурал юм. Төмөр Замын Хамтын Ажиллагааны Байгууллага нь олон улсын төмөр замын цорын ганц байгууллагын хувьд урилга авсан байна. Төмөр Замын Хамтын Ажиллагааны Байгууллагын дарга Шао Зида тус чуулга уулзалтад оролцож, чуулганы хугацаанд үг хэлэх бөгөөд Төмөр Замын Хамтын Ажиллагааны Байгууллагын гол аждыг танилцуулах болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе