• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх хэрэгтэй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-09 10:32:18
Хятадын техник мэргэжлийн их дээд сургуулиудын мэргэжлийн ур чадварын тэмцээний нээлтийн ёслол 5-р сарын 8-нд Тяньжин хотод боллоо. ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян тэмцээнд зориулан чухал заавар өглөө. ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн нээлтийн ёслолд оролцож үг хэлсэн байна.

Ли Кэчян: Өдгөө Хятадын эдийн засаг өсөлтийн хэлбэрээ өөрчлөн шинэчлэх зангилаа шатандаа байгаа бөгөөд үлэмж хэмжээний техникийн боловсон хүчин бэлтгэн хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Техникийн ур чадварын уралдаан маань хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, үлгэр жишээ үүргээ бүрэн гүйцэтгэж, техник мэргэжлийн боловсролыг зах зээлд хандуулан, хөгжилд үйлчилж, ажлаар хангахыг ахиулах чиглэлээр хөгжүүлэн, ажил сурлагыг уялдуулж, онол практикийг хослуулан, ёс суртахуун мэдлэг боловсролыг уялдуулж, уран дархны үзэл санааг баримтлан, өндөр ур чадвартай аж үйлдвэрийн мэргэжлийн боловсон хүчний эгнээг бүрдүүлж, бүх нийтээрээ шинийг зохон бүтээхэд оролцох хэрэгтэй. Хятадын мэргэжлийн боловсон хүчний давуу талыг ашиглан, Хятадын брэндийг дэлхийд гаргаж, бодит цогцтой эдийн засгийг дээд зиндаанд хүргэхэд улам их хувь нэмэр оруулах хэрэгтэй гэжээ./Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе