• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга шинээр сонгогдсон Францын ерөнхийлөгчид баяр хүргэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-09 09:51:35

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дажаррик 8-ны өдөр хэлэхдээ, Эммануэль Макрон Францын ерөнхийлөгчөөр сонгогдсонд ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш баяр хүргэж байна гэжээ.

Стефан Дажаррик мөн өдрийн хэвлэлийн ээлжит бага хуралд хэлэхдээ, Антонио Гутерриш Францын ард түмэн ерөнхийлөгчөө амжилттай сонгож, Эммануэль Макрон ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргээд түүнтэй хамтран ажиллахыг хүсэн хүлээж байна гэжээ.

Стефан Дажаррик хэлэхдээ, Франц бол НҮБ-ын үүсгэн байгуулагч гишүүн, Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон болох бөгөөд НҮБ-ын маш их чухал түнш юм гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе