• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Украйн болон Сирийн асуудлыг зөвшилцөнө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-09 09:52:46

АНУ-ын Төрийн Департамент 8-ны өдөр зарлахдаа, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон болон ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров нар 10-ны өдөр Вашингтон хотноо Украйн болон Сирийн асуудал мөн тэрчлэн АНУ, ОХУ-ын хоёр талын асуудлаар уулзалт хийх гэж байна гэжээ.

АНУ-ын Төрийн Департамент мөн өдөр гаргасан мэдэгдэлдээ, Украйны асуудал дээр тухайн үед хоёр тал Украйны зүүн нутгийн байдал болон Украйны тогтвортой байдлын асуудлыг зохицуулах Минскийн хэлэлцээрийг бүх талаар хэрэгжүүлэх шаардлагыг авч хэлэлцэх болно. Сирийн асуудал дээр, Рекс Тиллерсон, Сергей Лавровтай Сирийн хурцадмал байдлыг хэрхэн намжаах, Сирийн энгийн ардад хүмүүнлэгийн тусламж хэрхэн олгох, улс төрийн аргаар Сирийн мөргөлдөөнийг зохицуулахад бэлэн байх зэргийг авч хэлэлцэхээр төлөвлөж байна гэжээ.

Америк Сирид цохилт өгч байгаа нь зохиомол шалтгаар тусгаар тогтносон бүрэн эрхт улсад түрэмгийлж байгаа хэрэг юм гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзжээ.

Рекс Тиллерсон энэ сарын 3-ны өдөр Төрийн Департаментад хэлэхдээ, АНУ, ОХУ-ын хооронд өдгөө бараг ямар ч итгэлгүй болсон байна. Америк, Орос хоёр тал хоёр талын харилцаа хүйтэн дайны хамгийн доод хэмжээнд хүрснийг бүгд мэдэрч байна. Америк, Орос гаарч байгаа хоёр талын харилцааг тогтворжуулах хэрэгтэй байна гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе