• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сенегалын ерөнхийлөгч Ли Юаньчаотой уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-09 10:10:14

Тухайн нутгийн цагаар 5-р сарын 8-ны үдээс өмнө, Сенегалын ерөнхийлөгч Маку Салл нийслэл Дакарт айлчилж буй БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчаотой уулзав.

Ли Юаньчао дарга Ши Жиньпины дотнын мэндчилгээг Маки Соллд дамжуулав. Тэрээр хэлэхдээ, Хятад Сенегал сайн анд, сайн түнш юм. Хорийн бүлгийн Ханжөүгийн дээд хурлын үеэр хоёр тэргүүн Хятад, Сенегалын харилцааг иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны өндөрлөгт хүргэхээр зарласан бөгөөд олон салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Миний энэ айлчлалын зорилго нь хоёр тэргүүний нийтлэг ойлголтыг дэмжиж, Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Йоханнесбургийн дээд хурлын үр дүнг Сенегалд сайтар хэрэгжүүлж, хоёр ард түмэнд илүү ашиг хүртээхийн төлөө юм гэв.

Маки Солл дарга Ли Юаньчаогоор дамжуулан Ши Жиньпинд мэндчилгээ хүргэж, түүнийг Сенегалд айлчлахыг урьсан байна. Тэрээр хэлэхдээ, Сенегал, Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа нь Сенегалын дотоодын хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцэж байна. Сенегал, Хятад улсыг хамтын ажиллагааны онцгой чухал түнш гэж үзсээр ирсэн бөгөөд "Нэг Хятад улс"-ын бодлогыг баримталж, Хятадын өмнөд тэнгисийн асуудлаарх байр суурийг дэмжиж, "нэг бүс нэг зам"-ын санаачилгыг дээд хэмжээгээр чухалд үзэн, Хятадтай хамт хөгжин урагшилна гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе