• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам"-ын орнуудын нэгдсэн лабораториуд байгуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-11 09:42:45
10-нд Бээжин хотноо, Хятадын Шинжлэх Ухаан, Технологийн Яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Е Дүнбай: Цаашдаа "Нэг бүс нэг зам"-ын орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн шаардлага, шинжилгээ судалгааны үндсэн нөхцөл боломж, хамтын ажиллагааны хүсэл шаардлагыг үндэслэн нэгдсэн лабораториуд байгуулна гэжээ.

Хятадын Шинжлэх Ухаан, Технологийн Яам мөн өдөр, "Нэг бүс нэг зам"-ын олон улсын шинжлэх ухаан, технологийн салбарт шинийг бүтээх хамтын ажиллагааны асуудлаар мэдээ нийтлэх хурал зохион байгуулсан юм. Е Дүнбай хуралд хандан, "Нэг бүс нэг зам"-ын орнуудын шинжлэх ухаан, технологийн салбарт шинийг бүтээх хамтын ажиллагааны амжилтуудыг тоо баримттайгаар тодорхой танилцууллаа.

Нэгдсэн лабораториуд байгуулах төслийн хүрээнд, Хятад-Монгол хоёр орон дээд биомолекулын хэрэглээний нэгдсэн лаборатори, Хятад-Балба хоёр орон Газар зүйн судалгааны нэгдсэн төв, Хятад-АСЕАН хоёр тал Далайд тэжээж үржүүлэх нэгдсэн судалгааны төв, Үлгэр жишээ үзүүлэх төв зэргийг байгуулах юм байна.

Египет, Иран, Монгол, Тайланд, Лаос зэрэг олон орон шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны нэгдсэн хүрээлэн байгуулах хүсэлтэй байгаагийн дагуу зарим улс оронтой хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байгааг мөн хурлаас мэдэгдсэн байна.   

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе