• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тэнгисийн торгоны замын худалдааны үзүүлэлтийг гаргав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-11 17:07:46
10-нд Бээжин хотноо Тэнгисийн торгоны замын худалдааны үзүүлэлтийг гаргав. Тоо бүртгэлээс үзвэл, Хятад улс тэнгисийн торгоны замын худалдааны хөгжилд зах зээлийн асар их орон зай олгосон бөгөөд Хятад улс, Өмнөд Азийн бүсийн худалдаа хамгийн хөгжилтэй байна.

Хятадын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Ван Шиотао хэлэхдээ: Энэ үзүүлэлтийг гаргаснаар зам дагуу орнуудын мэдээллийн төсөөлөл, бодлогод бодит ач холбогдол өгнө гэжээ.

Тэнгисийн торгоны замын худалдааны үзүүлэлт, экспорт импортын үзүүлэлт, үнийн үзүүлэлт зэргээс бүрдэх ба бүхэлд нь, бүс нутаг, тээвэрлэх бүтээгдэхүүн зэрэг олон талаас Зүүн Өмнөд Ази, Өмнөд Ази, Ойрх Дорнод, Улаан тэнгис, Төв, Зүүн Европ зэрэг 5 бүс болон Хятадын худалдааны байдлыг харуулсан байна.

Хятадын Бараа гүйлгээ, бэлтгэн нийлүүлэх холбооны дэд дарга Цай Жинь хэлэхдээ: Энэ оны 1-р улиралд, Тэнгисийн торгоны замын экспортын үзүүлэлт 7.71 хувиар, импорт 37.66 хувиар өссөн гэжээ. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе