АНУ "Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтанд төлөөлөгчөө оролцуулна хэмээн Хятадын Сангийн Яамны дэд сайд Жү Гуаняао 12-нд Бээжин хотноо мэдэгдэв.
Жү Гуаняао, Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын уулзалтаас хойших сар орчмын хугацаанд, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны 100 хоногийн хөтөлбөрийн эхний үр дүн тодорч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний арилжаа, санхүү эдийн засгийн үйлчилгээ, хөрөнгө оруулалт, эрчим хүч зэрэг салбарын 10 төрөлд нийтлэг ойлголттой болсныг онцлон мэдэгдлээ.
Эдгээр төслийн хүрээнд Хятадын тал Америкаас үхрийн мах импортлохыг 7-р сарын 16-наас өмнө батлан зөвшөөрнө. Мөн Хятадад байгаа гадаад хөрөнгийн банк санхүүгийн байгууллагаас итгэмжийн үнэлгээ үзүүлэхийг батлан зөвшөөрнө. Америкаас Хятад улс шингэн газ оруулахыг Америк дэмжинэ.