• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Их 7-гийн сангийн сайд нар болон төв банкны ерөнхийлөгчдийн хурал болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-12 09:58:55

Их 7-гийн сангийн сайд нар болон Төв банкны ерөнхийлөгчдийн хурал 11-ны өдөр Италийн өмнөд бүсийн Барид болж, багтаамжтай хөгжлийн асуудлыг голлон авч хэлэлцэж байна.

Итали бол Их 7-гийн даргалагч орон бөгөөд энэ хурлаар багтаамжтай хөгжлийн асуудлыг гол болгон, татварын дүрэм, мөнгө гуйвуулга, сүлжээний аюулгүй байдал, терроризмыг эсэргүүцэх хөрөнгө хуримтлуулах, олон улсын банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагаа зэрэг асуудлыг ч авч хэлэлцэнэ гэж онцолжээ.

Энэ удаагийн хуралд Их 7-гийн сангийн сайд нар болон Төв банкны ерөнхийлөгчдөөс гадна Европын төв банкны ерөнхийлөгч Марио Дражи, Олон улсын валютын сангийн захирал Кристина Лагарде, Европын холбооны эдийн засаг, банк санхүүгийн ажлын зөвлөлийн гишүүн, Евро группийн дарга зэрэг хүмүүс оролцжээ.

Мөн үдээс хойш Италийн сангийн сайд Пьер Карло Падон АНУ-ын сангийн сайд Стевен Мнучин хаалттай хурал хийсэн байна. Анса агентлаг мэдээллийн хүний үгнээс иш татаж мэдээлэхдээ, найдваргүй зээлд уруу татуулсан Италийн банкны систем богино хугацаанд амьжиргааны хүчээ сэргээх болно гэж Карло Падон АНУ-д баталсан гэжээ.

Их 7-гийн бүрэлдэхүүнд АНУ, Их Британи, Франц, Герман, Итали, Канад, Япон байдаг. Их 7-гийн дээд хэмжээний чуулга уулзалт 5-р сарын 26-27-нд Италийн Сицили аралд болно. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе