• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад-АСЕАН-ы орнууд нэгдсэн сургуулилт хийнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-12 16:20:45

Жүншинь агентлагийн мэдээ: 11-ний өдөр Хятадын Гуандүн мужийн далай тэнгисийн ажил хариуцсан газрын мэдэгдсэнээр, "Хятад-АСЕАН-ы орнуудын далай тэнгисийн аврах хөлөг онгоцны нэгдсэн сургуулилт"-ыг зохицуулах тухай анхны хурал 10-12-ны өдрүүдэд Гуанжөүд боллоо. Хятад улс болон АСЕАН-ы гишүүн Камбож, Лаос, Мьянмар, Филиппин, Тайланд зэрэг улсын аврах байгууллагын судлаачдын төлөөлөгч хуралд оролцжээ.

Тус хуралд Хятад улс болон АСЕАН-ы орнуудын авран хайх байгууллагын судлаачдын төлөөлөгч "2017 оны Хятад АСЕАН-ы орнуудын тэнгис дээрх аврах хөлөг онгоцны нэгдсэн сургуулилт "-ын хөтөлбөр, ерөнхий төсөл, үйл явц зэрэг асуудлыг авч хэлэлцжээ.

"Хятад-АСЕАН-ы орнуудын далай тэнгисийн аврах хөлөг онгоцны нэгдсэн сургуулилт"-ын төслийг 2017 оны 10-р сарын эхээр Гуандүн мужийн Жаньжян хотод хэрэгжүүлэх бөгөөд тэнгист болон агаараас авран хайх, хөлөг онгоцыг галаас аврах, далайн гүнд хайх, цоорсон хөлөг онгоцыг нөхөх, хүмүүсийг шилжүүлэх, эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг зургаан төрлийн сургуулилт хийнэ. Үүгээр дамжин, Хятад улс болон АСЕАН-ы орнуудын авран хайх байгууллага хоорондын ойлголцол итгэлцлийг нэмэгдүүлж, яаралтай нөхцөлд зохицуулах хурд, нэгдсэн үйл ажиллагаа явуулах чадвараа дээшлүүлэн, Өмнөд тэнгист яаралтай хэрэг гарах тохиолдолд хүн, эд хөрөнгийн хохирлыг багасгахын төлөө юм. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе