• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" нэн олон орныг татан оролцуулж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-12 18:18:38

Хятад, Оросын харилцаа нь өнөөгийн дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцааны нэг юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа түүхийн хамгийн сайн цаг үедээ байж, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа үргэлжлэн хөгжиж байна. Үүний зэрэгцээ Хятад улс Оросыг нэг бүс нэг замын чухал түншээ гэж үзэж, хоёр тал хамтаар нэг бүс нэг замын байгуулалтыг Европ Азийн эдийн засгийн холбооны байгуулалттай уялдуулж байна. ОХУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Андрей Денисов нэг бүс нэг замын дээд чуулга уулзалтын өмнөхөн хэлэхдээ, нэг бүс нэг замын санаачилга өнөөгийн дэлхийн хөгжлийн хандлагад нийцэж, түүний нээлттэй бодлого нь нэн олон орныг татан оролцуулж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, миний бодлоор нэг бүс нэг замын санаачилга бол нээлттэй юм. Энэ нь дэлхийн олон орны дэмжлэгийг олж байна. Би энэ санаачилгыг дэмжиж байгаа орнуудыг тоолж үзсэн. Тухайн үед 63 байсан. Түүнээс хойш тоолохоо больсон. Учир нь оролцож байгаа орнуудын тоо цаашлах тутам нэмэгдэж байгаа юм. Ийм учраас нэг бүс нэг зам санаачилга дэлхийн хамгийн их цар хэмжээтэй төсөл болж, дэлхийн чанартай болсон юм гэжээ.

Нэг бүс нэг замын санаачилга хөгжлийн эхний шатандаа байна. Уг санаачилгыг дэвшүүлсэн Хятадыг оролцуулсан гишүүд хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе