• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон орны иргэд эв санаа нэгтэй хамтдаа хөгжинө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-12 18:20:38

"Нэг бүс нэг зам" санаачилга нь Хятад улс болон "нэг бүс нэг зам" дагуух улс орон, бүс нутаг хооронд өндөр түвшний хэлхээ холбоо, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ зам сувгийг хангаснаар барахгүй, мөн улс орнуудын иргэд соёлын харилцаа өрнүүлэх цоо шинэ замыг нээсэн юм. Төрийн зөвлөлийн дэргэдэх хэвлэлийн албанаас 11-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Хятадын холбогдох яам хорооны хариуцлагатан хэлэхдээ, үргэлжлэн идэвхтэй арга хэмжээ авч, Хятад улс болон "нэг бүс нэг зам" дагуух улс орон, бүс нутгуудийн хүмүүнлэгийн харилцааг улам эрчимжүүлэн, улс орнуудын иргэдийн ойлголцлыг нэмэгдүүлж, хөгжлийг хамтдаа эрэлхийлэх болно гэв.

Иргэдийн ойлголцлыг нэмэгдүүлэх нь "нэг бүс нэг зам" дагуух улс орнуудын хамтын ажиллагааны хамгийн чухал үндэс суурь болно. 2013 онд "нэг бүс нэг зам" санаачилгыг анх дурдан гаргамагц, Хятад улс болон зам дагуух улс орнууд мэдээ мэдээлэл, соёлын солилцоо өрнүүлж, суртал ухуулгаа нэмэгдүүлснээр иргэд хоорондын ойлголцлыг эрчтэй нэмэгдүүлж, харилцан итгэлцлийг тасралтгүй гүнзгийрүүлсэн байна. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга Түө Жэнь, "нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг дэмжиж, хамтран зөвшилцөж, хамтран байгуулж, хамтаар хуваалцах зорилтыг биелүүлэн, иргэдийн ойлголцлыг нэмэгдүүлж, соёлын солилцоог гүнзгийрүүлэхэд зөвлөх байгууллагууд нь маш чухал үүрэг гүйцэтгэж болох юм гэв. Тэрээр: "Бүрэн бус бүртгэлээр одоогийн байдлаар Хятадын эрдэм шинжилгээний байгууллага болон их дээд сургуулиуд нь "нэг бүс нэг зам"-ын судалгааны 300 гаруй индэр тавцан байгуулжээ. Түүнчлэн энэхүү судалгаанд бас гадаадын олон улсад нэр нөлөө бүхий 50 гаруй зөвлөх байгууллага оролцон, Төв Ази, Зүүн Өмнөд Ази болон Европ, Америкийн зөвлөх байгууллагууд ч судалгааны баг ажиллуулж, тусгай сэдвээр судалж эхэлсэн бөгөөд зарим зөвлөх байгууллагын судалгааны тайлан ч одоо ар араасаа гарч байна. Хятадын Зөвлөх байгууллагууд "нэг бүс нэг зам"-ын тухай 400 гаруй ширхэг ном хэвлэл гаргасан бол гадаадын нэрт зөвлөхүүд100 гаруй тусгай сэдэвт судалгааны тайлан гаргасан байна. "Нэг бүс нэг зам"-ын тухай судалгааны хурал цуглаан, зөвлөхүүдийн хамтын ажиллагааны нэгдсэн холбоо зэрэг эрдэм шинжилгээ, харилцааны өндөр дээд хэмжээний тавцан болон хамтын ажиллагааны механизмд гадаад дотоодын зөвлөх байгууллагууд маш идэвхтэй оролцож, ойлголцлыг нэмэгдүүлж, нийтлэг ойлголтыг нэмэгдүүлэх гүүр босгосон байна" гэжээ.

Үүнээс гадна тайланд тэмдэглэхдээ, хүмүүнлэгийн солилцоо нь нэг бүс нэг замын байгуулалтын чухал үндэс суурь юм. Хүмүүнлэгийн харилцаагаар дамжуулан Хятадын гадаадтай хийх соёлын солилцоонд өөрчлөлт хувиралтын шинэ боломж авчирч байгаа юм. Жишээлбэл, боловсролоор нэг бүс нэг зам дагуу орнуудын ард түмний ойлголцлыг гүнзгийрүүлэн дэмжихэд үүрэг гүйцэтгэж, суурь, хөтлөн дагуулах, уялдуулах үүрэгтэй юм. Хятадын боловсролын яамны дэд сайд Тянь Шюйжүнь танилцуулж хэлэхдээ, Хятад улс нэг бүс нэг замын боловсролын үйл ажиллагааг дэмжих төсөл боловсруулж, зам дагуу орнуудын хэлний болон боловсон хүчний солилцоо хийж байна. Нэгд, хэлний харилцан уялдааг хурдасгах. Зөвхөн 2016 онд л гэхэд улсын зардлаар дэлхийн нийтийн хэрэглээний бус 42 хэлний 1036 оюутныг гадаадад суралцуулж, дотоодынхоо хэлний 9 хоосон зайг нөхсөн юм. Үүний зэрэгцээ гадаадын 170 мянган оюутан Хятадад ирж хятад хэл сурч байна. Зам дагуу орнуудад 460 Күнзийн институт байгуулж, Хятад хэл заах сургалт өрнүүлж байна. Хоёрт, Хятадын засгийн газрын торгоны замын сургалтын тэтгэлгийн сан байгуулж, зам дагуу орнуудад жил бүр 10 мянган шинэ оюутанд тэтгэлэг олгохоор амласан. 2016 оны эцэс гэхэд нэг бүс нэг зам дагуу орнуудын Хятадад суралцаж байгаа оюутны тоо 200 мянгад хүрч, Хятад улс өөрийнхөө оюутны нэг бүс нэг зам дагуу орнуудад оролцохыг дэмжиж байна. 2012 оноос хойш Хятадын 350 гаруй мянган оюутан нэг бүс нэг зам дагуу орнуудад суралцаж байна гэжээ.

Кино уран бүтээл нь иргэдийн санаа сэтгэлийг харилцан ойлгуулах, соёлын харилцаа холбоог гүнзгийрүүлэхэд өвөрмөц давуу талтай юм. ХОУР-гийн Швахили хэлнээ орчуулсан "Сайн цагийн бэр", Араб хэлнээ орчуулсан "Эцэг эхийн хайр сэтгэл" Африк болон Египетийн иргэдийн сайшаал талархлыг хүртэж, "Нэг бүс нэг зам"-ын орнуудын ард иргэд Хятадын амьдрал ахуйтай танилцахад чухал ач холбогдолтой байна.

Хятадын Үндэсний хэвлэл мэдээлэл, радио, кино, телевизийн ерөнхий газрын дэд дарга Тун Ганы танилцуулснаар, цаашдаа кино, теле жүжгийг орчуулах ажлыг эрчимжүүлэхээс гадна мөн энэ салбарт хамтран кино хийх олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлж, киноны салбарын гадаад дотоодын харилцаа холбоог эрчимжүүлэх юм байна. "сүүлийн жилүүдэд бид кино хамтран хийх талаар 15 улс оронтой гэрээ байгуулсан. Мөн зарим оронтой бас теле кино хийх гэрээ байгууллаа. Өнгөрсөн цагаан сараар дэлгэцнээ тавигдсан "Гүнфү йог", Чех улстай хамтран хийсэн "Хулсны баавгай болон Бухлаг хулгана" зэрэг киног хоёр орны иргэд маш таашаан хүлээн авсан юм. Манай кино, уран бүтээлийн салбарт ирж хамтран ажиллаж байгаа гадаадын хүмүүс улам олширч, соёлын харилцааг нэмэгдүүлэн, зөрөө ялгааг багасгахад нааштай үүрэг гүйцэтгэж байна. Жишээлбэл, Казахстан, Малайзын дуучид Хятадын уран сайхны нэвтрүүлэгт оролцон, Хятадын үзэгчдэд өөрийгөө таниуллаа. Цаашдаа "Нэг бүс нэг зам"-ын орнуудтай тус салбарт улам өргөн хамтын ажиллагаа өрнүүлэхийг зорьж байна" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе