• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америк нефтийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн нь зах зээлийн тэнцвэрт дарамт учруулсан гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-12 11:32:35

Газрын тос экспортлогч орнууд буюу ОПЕК 11-нд нефтийн зах зээлийн тухай сарын тайлангаа нийтэлсэн бол, Америкийн нефтийн үйлдвэрлэл нэмэгдсээр буй нь нефтийн зах зээлийн эрэлт хангамжийн тэнцвэрт дарамт учруулж, олон улсын зах зээл дэх нефтийн ханшинд нөлөөлсөн хэмээн үзжээ.

Өнгөрсөн хоёр жилд олон улсын нефтийн хангамж нь эрэлт хэрэгцээнээсээ хэтэрснээр нефтийн үнэ ханш ихээр буурсан байдаг. Харин өнгөрсөн оны эцсээр ОПЕК нефтийн үйлдвэрлэлээ багасгахаар дамжин зах зээлийн эрэлт хангамжийг тэнцвэржүүлэх шийдвэр гаргасан боловч тийм ч ил тод үр дүнд хүрч чадсангүй. Тиймээс уг байгууллага бусад нефть үйлдвэрлэгч орнуудын өдөр тутмын үйлдвэрлэлийн хэмжээг 370 баррелиар нэмэгдүүлэхээр болсон байна. Харин ОПЕК-ийн гишүүн бус улс орнуудын өдөр бүрийн нефтийн үйлдвэрлэл нь 2016 оныхоос 950 мянган баррелиар нэмэгдэх төлөвтэй байна. \Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе