• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван Ян Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-13 17:16:02
Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян 12-нд Дяо Юй Тай төрийн зочид буудалд Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзав.

Ван Ян хэлэхдээ, Хятад улс найрсаг, амгалан, баян хөрш байх бодлого баримталдаг бөгөөд Монгол улстай хамт хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтуудыг хэрэгжүүлэн, улс төрийн итгэлцээ тасралтгүй эрчимжүүлж, "нэг бүс нэг зам"-ын шинэ боломжийн дагуу хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөтгөж, чөлөөт худалдааны бүс байгуулах судалгаа, алхаагаа түргэтгэж, томоохон төслийн хамтын ажиллагааг дэмжиж, нийгэм соёлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хамтын ажиллагааны шинэ салбарыг нээж, Хятад, Монгол хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Ж.Эрдэнэбат хэлэхдээ, Монгол улс "нэг бүс нэг зам"-ын санаачилгыг чухалчлан үзэж байна. Хятад улстай олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе