• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзияевтай уулзжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-13 16:09:20

Хятад улсын дарга Ши Жиньпин Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзияевтай 12-ны өдөр Ардын Их Хурлын ордонд уулзжээ.

Ши Жиньпин дарга хэлэхдээ, Узбекистан бол Хятадын дотнын хөрш. Дипломат харилцаа байгуулагдсан 25 жилийн турш хоёр орон хамтдаа хичээж, Хятад, Узбекистаны харилцааг маш түргэн ахиулан, харилцан итгэлцэл, хамтаар хөгжсөн их бүрэн стратегийн түншийн харилцаа болгон хөгжүүлжээ. Өнөөгийн байдлаар хоёр орны дээд түвшний харилцаа идэвхтэй байж, улс төрийн бат бэх харилцан итгэлцлийг бий болгоод байна. Хоёр тал "Нэг бүс нэг зам" урианы хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хамтын ажиллагааны цуврал том төслүүдийг хэрэгжүүлэн, хоёр ард түмэнд бодитой үр ашгийг нь хүртээсэн байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Узбекистан "Нэг бүс нэг зам" уриаг хамгаас эрт дэмжиж, оролцсон улс юм. Хятад, Узбекистан хоёр тал "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын явцад амжилттай хамтран ажиллаж, хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болон хөгжсөн байна гэжээ.

Шавкат Мирзияев хэлэхдээ, Хятад улс нь Узбекистаны их хөрш, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийг дэлхий нийтээрээ гайхан биширч байна. Олон улсын өнөөгийн нөхцөлд, Хятад улс дэлхийн энх тайван болон тогтвортой хөгжилд чухал бөгөөд идэвхтэй үр нөлөө үзүүлж байна. Хятадын тал Узбекистаны тал өөрийнхөө нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар явахыг дэмжиж байгаад баяртай байна. Узбекистан нэг Хятадын бодлогыг дэмжиж байна гэжээ.

Уулзалтын дараа хоёр орны тэргүүн "Хятад болон Узбекистаны хамтарсан мэдэгдэл" гаргасан ба хоёр тал технологи, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, усан цахилгаан, бага дунд аж ахуйн нэгжүүд, дэд бүтэц, аялал жуулчлал, орон нутгийн харилцаа зэрэг салбарт хоёр талт хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээ байгуулжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе