• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Малайзын ерөнхий сайд Нажибтай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-13 18:20:53

Хятад улсын дарга Ши Жиньпин 13-ны өдөр Бээжинд "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор ирээд байгаа Малайзын ерөнхий сайд Нажибтай уулзжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Малайз хоёр улс бол тэнгисээр алсалсан хөрш, харилцан итгэлцэж, харилцан хүндэтгэн, хамтран ажиллаж хатмаар хөгжсөн сайн анд, сайн түнш юм. Хоёр улс одоо түүхэн хамгийн сайн шат үедээ явж байна. Хятадын тал Малайзын талтай хамтаар хоёр орны харилцааны хөгжлийн ирээдүйг төлөвлөн, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин хэлхэдээ, сүүлийн жилүүдэд хоёр орны удирдагчдын харилцаа идэвхжиж, хоёр орны харилцааны хөгжлийн стратегийн чиглэлийг чанга баримталж байна. Хоёр тал 21-р зууны далайн торгоны зам болон Малайзын эдийн засгийн өөрчлөлтийн төлөвлөгөөг идэвхтэй уялдуулах болно. Хятадын тал Малайзын талтай боловсрол, соёл, боловсон хүчний солилоо болон аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хууль тогтоол, аюулгүй байдал, терроризмыг эсэргүүцэх зэрэгт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе