• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Испанийн ерөнхий сайд Мариано Ражойтай уулзжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-13 18:41:10

Хятад улсын дарга Ши Жиньпин 13-ны өдөр Бээжинд "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор Хятадад айлчилж байгаа Испанийн ерөнхий сайд Мариано Ражойтай уулзжээ.

Ши Жиньпин дарга хэлэхдээ, Хятад, Испани хоёр улсын найрсаг харилцаа урт удаан түүхтэй. Одоогоос 400 жилийн өмнө хоёр тал далайн торгоны замаар Хятад, Европ, Латин Америкийн хооронд худалдаа эдийн засгийн харилцааг бий болгож байжээ. Сүүлийн жилүүдэд хоёр улс ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжүүлэн, хоёр улсын харилцан ашигтай найрсаг хамтын ажиллагаанд маш үргэн боломж нээгдэж байна гэсэн бөгөөд хоёр тал цаашид өөр өөрийн давуу талаа ашиглан, олон салбарт ажил хэрэгч хамтран ажиллаж, хамтаар хөгжихийг Хятадын тал хөгжиж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе