|
|
||
5-р сарын 13-нд Ардын Их Хурлын Ордонд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор ирсэн Лаос улсын дарга Boungnang Vorachithтай уулзав.
Ли Кэчян хэлэхдээ: Хятад Лаос гүн зузаан уламжлалт найрамдалтай, хоёр орны харилцаа гүнзгийрэн хөгжиж байна. Ши Жиньпин дарга тантай хоёр нам, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцсон. Бид "Нэг бүс нэг зам" санаачлагаар дамжин Лаосын талтай тухайн стратегиэр харилцан холбогдож, Хятад, Лаосын харилцааны улс төр, газар зүйн давуу талаа гүйцэд ашиглан, чухал салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Лаосын төмөр замын төсөл, хил хязгаарын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс зэргийг урагштай хэрэгжүүлэхийг баталгаажуулна гэжээ.
Ли Кэчян тэмдэглэхдээ: Бүс нутгийн үйл хэргээр Лаос чухал үүрэг гүйцэтгэж буйг Хятадын тал чухалчилж байна. Хятад-АСЕАН-ы харилцаа, Лан Цанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны механизм дор, Лаосын талтай уялдаа холбоогоо эрчимжүүлж, бүс нутгийн ард түмэнд улам их ашиг тус хүртээхэд бэлэн байна гэжээ.
Boungnang Vorachith хэлэхдээ: Лаос, Хятад хоёр орон бол харилцан итгэлцсэн хувь заяаны хамтын цогц юм. Хятадын талтай дээд давхаргын харилцаагаа нягтруулж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Лаос, Хятадын төмөр зам зэрэг том, чухал төслийн бүтээн байгуулалтыг түргэтгэхэд бэлэн байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар, Лаос, Хятадын стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцаа улам ихээр хөгжинө гэдэгт итгэж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |