|
|
||
14-нд Бээжинд болсон "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолд Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган үг хэлэв.
Эрдоган: Турк Ази, Европын эх газрын заагт оршдог газар зүйн онцгой давуу талтай учир, Торгоны замд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Хятадын "нэг бүс нэг зам" санаачлага, Анатолиор дамжин Европ, Төв Ази, Хятадтай холбогдох гэсэн Туркийн "дундах хонгил"-ын төлөвлөгөөтэй харилцан авцалдаж байна гэжээ. Тэрээр: Турк улс Хятадтай хамт энэ түүхэн ач холбогдол бүхий аугаа төлөвлөгөөг биелүүлэх болсондоо их баяртай байна. Мөн энэ хүрээнд Хятад болон зам дагуу бусад оронтой бодит хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Туркийн тал бэлэн байна гэжээ.
Режеп Тайип Эрдоган: "Нэг бүс нэг зам" санаачлага зам дагуу орны дэд бүтэц, техникийн түвшнийг дээшлүүлж, олон тивийн эх газрын зам, тэнгисийн зам болон агаарын тээвэрийн хонгилыг нээн холбоход чухал хувь нэмэр оруулна гэжээ.
Тэрээр: "Нэг бүс нэг зам" нь энх тайван, тогтвортой байдлыг ахиулах, хамтдаа ашиг хүртэх зам юм. Турк бүх хүчээ дайчлан, "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтыг дэмжин оролцох болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |