|
|
||
Уулзалтын үеэр, Ши Жиньпин: Хятад, Орос хоёр орон сайн хөрш, сайн анд, сайн түнш юм. Энэ он гарснаас хойш, Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа өндөр түвшинд хэвээр хөгжиж, олон салбар дахь хамтын ажиллагаа шинэ шинэ ололт амжилтад хүрлээ. Энэ онд, Хятад-Оросын Энх тайван, хөгжлийн хороо байгуулагдсаны 20 жилийн ой, Орос-Хятадын найрамдлын нийгэмлэг байгуулагдсаны 60 жилийн ой тохиож, хоёр тал үүнтэй холбогдуулан баялаг агуулга хэлбэр бүхий арга хэмжээний хөтөлбөр зохион идэвхтэй хэрэгжүүлж, хоёр ард түмний ойлголцол найрамдлыг зузаатган, Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны нийгмийн болон иргэдийн хүсэл бодлын үндэс суурийг бэхжүүлсэн гэжээ.
Ши Жиньпин: 2015 оны 5-р сард, Хятад, Орос "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг Европ-Азийн эдийн засгийн холбоотой холбох стратегийн нэгдсэн ойлголтод хүрснийг холбооны бусад гишүүд нааштай үнэлж дэмжсэн юм. 2 жилийн турш, энэ холболтын хамтын ажиллагаа тогтвортой өрнөн тодорхой ахиж байна. Ирээдүйд Хятадын тал Оросын талтай хамт холболтын хамтын ажиллагааг тасралтгүй шинэ ололт амжилтад хүргэж, Европ-Азийн эдийн засгийн холбоотой ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, холболтын төслийн хэрэгжилтийг ахиулна гэжээ.
Владимир Путин юуны өмнө "Нэг бүс нэг зам" олон улсын дээд хэмжээний чуулга уулзалт амжилттай нээгдсэнд баяр хүргэд, олон улсын өнөөгийн байдалд, Хятад улс "Нэг бүс нэг зам" санаачилга гаргаж, энэ чуулга уулзалтыг зохион явуулж буй нь цагаа олсон, олон орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаанд тус дэм болох арга хэмжээ болж байна гэж тэмдэглэжээ. В.Путин: Европ-Азийн эдийн засгийн холбоо, Торгоны замын эдийн засгийн зурвасын хөгжлийн стратегийг сайтар холбож, хамтын ажиллагааны холбогдох төслийн хэрэгжилтэд тус дөхөм үзүүлэхийн төлөө Хятадын талтай хамтран зүтгэхэд Орос бэлэн байна гэжээ. /D/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |