• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" санаачилга болон 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн холбоосыг эрчимжүүлэх шаардлагатай

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-14 15:50:59
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш 14-нд "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолын үеэр хэлэхдээ: "Нэг бүс нэг зам" санаачилга 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөртэй шинж чанар, цар хүрээний хувьд хэдийгээр адилгүй боловч аль аль нь тогтвортой хөгжлөөр зорилтоо болгож, дэд бүтцийн түншлэл, худалдаа, банк санхүү, бодлогын боломж нөхцөл, олон нийтийн бүтээгдэхүүн, хоёр талын хамтын ажиллагаа, иргэдийн хэлхээ холбоо зэргийг ахиулах замаар, улс орон, бүс нутаг хоорондын харилцааг гүнзгийрүүлэхийг зорьдог. Зам дагуу орнууд үйлдвэрлэлийн явц дахь нөөц хүчнээс үр ашиг олохоо нэмэгдүүлж, "нэг бүс нэг зам" санаачилга болон 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн холбоосыг эрчимжүүлэх шаардлагатай гэжээ.
\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе