|
|
||
13-нд АИХ-ын ордонд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож буй Грекийн ерөнхий сайд Алексис Ципрастай уулзсан байна.
Ли Кэчян: Хятад, Грек дипломат харилцаа тогтоосноос хойших 45 жилд, хоёр талын харилцаа байнга хөгжсөөр ирлээ. Грекийн талтай хөгжлийн стратегийн холбоосыг эрчимжүүлэн, Хятад, Грекийн хамтын ажиллагааны чухал төслийн Пирей боомтын үлгэр жишээ үүргийг дайчилж, дэд бүтцийн бүтээн байгуулалт, цахилгаан, эрчим хүч, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагааг өрнүүлж, хоёр талын худалдааны хэмжээг өргөтгөн, соёлын аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж онцолжээ.
Алексис Ципрас: Грекийн Хятадтай тогтоосон харилцаа нь стратегийн ач холбогдолтой бөгөөд хоёр орны хамтын ажиллагааны үндэс суурь бат бэх юм. Хятадын талтай Пирей боомтын төслийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, эрчим хүч, мэдээлэл холбоо, аж үйлдвэрлэл, дэд бүтцийн бүтээн байгуулалт, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөтгөхөд Грекийн тал бэлэн байна гэжээ. Тэрээр Хятад, Европын харилцааны хөгжлийг үргэлжлэн дэмжинэ гэдгээ онцолжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |