|
|
||
"Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт 14-нд нээлтээ хийлээ. Тус уулзалтад оролцож байгаа Испанийн ерөнхий сайд Рахой ярилцлага өгөх үедээ, Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг өндрөөр үнэлээд, "Нэг бүс нэг зам" санаачилга Хятад, Европ, Латин Америк зэрэг олон улсын гол зах зээлээр, олон улсын хамтын ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт, дэд бүтцээр түншлэх зэрэг үйл ажиллагааг ахиулах талаар эерэг үүрэг гүйцэтгэсэн нь улс орнуудын засгийн газар, аж ахуйн нэгж, иргэдийн анхаарлын төвд орсон гэжээ.
Өнөөгийн Хятад, Испанийн харилцааг Рахой өндрөөр үнэлээд, Испани, Хятадын харилцаа хөгжлийн сайн сайхан байдлаа хадгалж, хоёр талын худалдааны хэлхээ холбоо эрчимжин, ирээдүйд асар их нөөцтэй байх болно. Мэдээлэл холбоо, дэд бүтцийн бүтээн байгуулалт, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг хоёр орон хүсэж байна. Тухайлбал, Испанийн мэдээлэл холбоо болон Хятадын Хуавэй корпорацын хамтын ажиллагаа, Испанийн YPF эрчим хүчний компани болон Хятадын Нефть химийн корпорацын хамтын ажиллагаа нь энэ салбарын үлгэр жишээ болж байна. "Нэг бүс нэг зам" санаачилга эдгээр хамтын ажиллагааны хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ.\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |