• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" санаачилга Хятад, Португали хэлт улс орнуудын хамтын ажиллагаанд өргөн уудам орон зай гаргана

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-14 15:56:42
Макаогийн Олон улсын судалгааны хүрээлэнгийн захирал Хорхе Рангел 13-нд Португалийн Рийст манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, "Нэг бүс нэг зам" санаачилга нь Хятад, Португали, хоёр улс болон хятад, португали хэлт орнуудын хоёр тал, олон талын хамтын ажиллагаанд өргөн уудам орон зайг гаргана гэжээ.
  
Тэрээр: "Нэг бүс нэг зам" санаачилга уужуу, нээлттэй байр суурь баримталж байгаа тул португали хэлт орнууд энэ боломжоос ашиг хүртэж болох юм. Хятад, португали хэлт орнууд Макаогоор төв болгосон, хятад, португали хэлт орнуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулганы хамтын ажиллагааны механизм байгуулж, хятад, португали хэлт орнуудын эдийн засаг, соёлын солилцоо "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын хүрээнд илүү үр ашигтай хөгжилд хүрч чадна гэжээ. \Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе