• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" олон улсын хөгжмийн концерт тоглов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-14 14:12:31

5-р сарын 13-нд, "Нэг бүс нэг зам" найрамдлын шөнө олон улсын концерт Москвагийн олон улсын хөгжмийн танхимд тоглолоо. Хятад, Вьетнам, Монгол, Румын зэрэг орноос ОХУ-д суугаа элчин сайд, албаны хүмүүс, "Нэг бүс нэг зам" дагуу орнуудын дипломат ажилтан, гадаад оюутан нийт 100 гаруй төлөөлөгчид концертод оролцжээ.

Тус концерт "Энх тайван, найрамдал" сэдвийн дор болж байгаа юм. Хятад, Орос, БНСУ, Вьетнам, Румын, Монгол, Казахстан зэрэг "Нэг бүс нэг зам" дагуу орны 60 гаруй уран бүтээлчид олон төрлийн урлагийн хэлбэрээр орон орныхоо урлаг соёлыг сонирхууллаа. Концентын төгсгөлд бүх оролцогч "Бидний дуу" хэмээх дууг хамтдаа дуулсан нь үзэгчдийн таашаалд их нийцсэн байна.

Концертын ерөнхий найруулагч, ОХУ дахь Хятадын уран сайханчдын нийгэмлэгийн Москва дахь салбарын нарийн бичгийн дарга Жан И: "Нэг бүс нэг зам" олон улсын хөгжмийн концерт нь хөгжим хэмээх нэрийн дор уран бүтээлчдийн хооронд, уран бүтээлч сонсогчдын хооронд, олон орны хооронд "энх тайван, найрамдал"-ын гүүр болж, Хятад улсын санаачилсан "Нэг бүс нэг зам" санаачилгын өвөрмөц онцлогийг харуулж чадсан гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе