• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт эхэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-14 14:13:52

"Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт өнөөдөр буюу 5-р сарын 14-нд Бээжин хотноо эхэлж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. Талууд энх тайвны, цэцэглэн хөгжсөн, шинэ бүтээмжийн, соёл иргэншлийн "Нэг бүс нэг зам"-ыг бүтээн байгуулахыг тэрээр уриалав. Хятад улс энх тайванаар зэрэгцэн орших 5 зарчмын үндсэн дээр "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад оролцогч орнуудтай найрсаг харилцаагаа хөгжүүлэн, бусад орны дотоод хэрэгт гар дүрэхгүй байх, нийгмийн тогтолцоо, хөгжлийн арга хэлбэрээ бусад орнуудад тохохгүй байх, газар зүйн хэсэг бүлэг хуваахгүй байх, тортвортой байдалд ашиггүй эвсэл бүлэг байгуулахгүй, эв нэгдэлтэй том гэр бүлийг бүтээн байгуулах болно гэдгээ онцлов.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Эртний торгоны зам түмэн газрыг холбож, мянга мянганыг дамнан, энх тайвнаар хамтран ажиллах, нээлттэй, багтаамжтай, харилцан суралцан, туршлага солилцох, харилцан ашигтай хамтын хөгжлөөр төв болгосон торгоны замын үзэл санаа нь хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт өв юм. Өнөөдөр энх тайван, хөгжлийн асуудал бидний өмнө тулгарч буй чухал сорилт болоод байна гэлээ.

Ши Жиньпин: "Нэг бүс нэг зам" санаачилгыг гаргасан 4 жилд Хятад улс болон холбогдох улс орнууд хоорондын бодлогын харилцаа холбоо улам гүнзгийрч, тоног төхөөрөмжийн холбоо улам эрчимжиж, худалдааны боломж улам дээшилж, хөрөнгө босголт өргөжиж, иргэдийн харилцаа холбоо улам нэмэгдэв. 2014-2016 онд Хятад улс болон "Нэг бүс нэг зам"-ын орнуудын худалдааны нийт хэмжээ 3 их наяд ам.доллар, хөрөнгө оруулалтын хэмжээ 50 тэрбум ам.доллар хүрч, Хятадын компани нэгжүүд холбогдох улс орнуудад 1.1 тэрбум шахам ам.доллар бүхий татварын орлого, 180 мянган ажлын байр бий болгов. Энэ нь, "Нэг бүс нэг зам" санаачилга эрин цагийн урсгалд зохицсон, хөгжлийн жамд нийцсэн, улс орнуудын ард түмний ашиг тусад нийцсэн бөгөөд асар уудам хэтийн төлөвтэй байгааг харуулж байна гэжээ.

Ши Жиньпин "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах Хятадын талын багц арга хэмжээг зарлав. Үүнд Хятад улсын зүгээс Торгоны замын санд 100 тэрбум юань нэмж санхүүжүүлэх, банк санхүүгийн байгууллага юанийн гадаад дахь сангийн үйл ажиллагаа өрнүүлэхийг урамшуулан дэмжиж, цар хүрээ нь их төлөв 300 тэрбум юань орчим байх, Хятад улсын үндэсний хөгжлийн банк 250 тэрбум, Хятадын Экспорт импортын банк 130 тэрбум юанийн тусгай зээл олгож, "Нэг бүс нэг зам"-ын дэд бүтцийн тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэх хүч, банк санхүүгийн хамтын ажиллагааг дэмжих зэрэг багтаж байна.

Мөн, Хятад улс "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтад оролцож буй орнуудтай "нэг бүс нэг зам"-ын чөлөөт худалдааны сүлжээг идэвхтэй байгуулна. Мөн "нэг бүс нэг зам" технологи, инновацийн үйл ажиллагааны төлөвлөгөөг эхлүүлж, шинжлэх ухаан, технологи, соёлын солилцоог өрнүүлэн, нэгдсэн лаборатори, шинжлэх ухаан, технологийн паркийн хамтын ажиллагаа, технологи дамжуулах дөрвөн үйл ажиллагааг хамт байгуулна. Ирэх 3 жилд, Хятад улс "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтад оролцож байгаа хөгжиж буй орнууд болон олон улсын байгууллагад 60 тэрбум юаний тусламж олгож, илүү олон иргэдийн төслүүдийг хэрэгжүүлнэ. 

"Олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, 'нэг бүс нэг зам'-ыг хамтдаа бүтээн байгуулан, хамтын хөгжлийг биелүүлье" уриан дор болсон уг чуулга уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Путин, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш зэрэг 29 улс орны төрийн тэргүүн, засгийн газрын сайд, 70 гаруй олон улсын байгууллагын албаны хүн, төлөөлөл, 100 гаруй орны улс төр, бизнесийн салбарын зүтгэлтэн гээд 1000 гаруй хүн чуулганд оролцлоо. Чуулганы хугацаанд, зочид төлөөлөгчид "хамтын ажиллагаа", "хамтдаа амжилтад хүрэх" сэдвийн хүрээнд, улс төрийн хэлхээ холбоогоо эрчимжүүлэх, дэд бүтцээр түншлэх, худалдааг шууд нэвтрүүлэх, валютыг чөлөөтэй болгох, иргэдийн сэтгэлийг холбох зэрэг сэдвийн хүрээнд санал бодлоо солилцох юм байна.      

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе