|
|
||
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 14-ны өдөр Бээжинд "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай уулзсан байна.
Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Казахстан дипломат харилцаа тогтоосон 25 жилийн турш, хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж ирлээ. Хоёр талын дээд давхаргын хэлхээ холбоо нягт байж, улс төрийн итгэлцэл тасралтгүй бэхжин, бүтээлч хамтын ажиллагаа тал бүрээр ахисан байна. Казахстаны талтай хамтаар дипломат харилцаа тогтоосон 25 жилийн ойгоор боломж болгон найрамдалт хөршийн үзэл санааг бадруулан, стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн Хятад Казахстаны тал бүрийн стратегийн түншийн харилцааг нэн өндөр төвшинд, нэн гүн давхаргад, нэн өргөн хүрээнд ахиулахад Хятадын тал бэлэн байна. Хоёр талаараа хууль хэрэгжилт, аюулгүйн хамтын ажиллагааг эрчимжүүлж, терроризм, хагалан бутраах үзэл, хэт даврагч хүчин зэрэгт цохилт өгөх болно. Казахстаны олон улсын энх тайван аюулгүйн үйл хэрэгт нэн их үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал дэмжиж, Казахстаны талтай хамтдаа НҮБ, ШХАБ, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурлын хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, 2013 онд би Казахстанд айлчлах үеэр анх удаа Торгоны зам дагуух эдийн засгийн бүс байгуулах санаачилга дэвшүүлсэн бөгөөд одоо болоход Казахстаны оролцуулсан 100 гаруй улс орон, олон улсын байгууллага идэвхтэй хариу хүлээн авсан байна. 4 жилийн турш, Хятад Казахстан хоёр орон "Нэг бүс нэг зам"-ыг байгуулахаар идэвхтэй хамтран ажиллаж, хамтын ажиллагааны нөөц хүчээ дайчлан "Нэг бүс нэг зам"-ын хамтаар байгуулахын төлөө уялдуулан хөгжиж, харилцан тус дөхөм үзүүлэх шинэ үе шатанд орсон байна. Казахстаны хамтаар "Нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг дэмжиж хоёр орны ард түмэнд ашиг хүртээх болно гэжээ.
Нурсултан Назарбаев хэлэхдээ, "Нэг бүс нэг зам" -ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт амжилттай эхэлсэнд баяр хүргэж, дарга Ши Жиньпиний яриа одоогийн дэлхий ертөнцийн өмнө нүүрлэж байгаа олон чухал асуудалд сайн хариулт өгсөн байна. Казахстан "Нэг бүс нэг зам" санаачилгыг эрс тууштай дэмжиж, "Нэг бүс нэг зам" болон "Гэрэлт зам"-ын хөгжлийн стратегийг сайтар уялдуулан хоёр орны эдийн засаг худалдаа, хөдөө аж ахуй, уул уурхай, төмөр зам, шинжлэх ухаан техник зэрэг салбарын бүтээлч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |