|
|
||
14-нд "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт дээд хэмжээний бүгд хурал хийжээ. Хуралд оролцсон олон орны удирдагчид хэлсэн үгэндээ "Нэг бүс нэг зам" санаачилгын идэвхтэй үүрэг, чухал ач холбогдлыг өндрөөр үнэлж, энэ санаачилга олон орны хөгжилд төсөл гарган өгч, ард олонд ашиг тус хүртээх боломж олгон, дэлхий эдийн засагт амьжиргааны хүч нэмэрлэсэн гэж үзжээ.
Чилийн ерөнхийлөгч Мишель Бачелет: Хятад улс "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа нь цагаа олсон байна. Тус чуулга уулзалт өргөн оролцоотой болсноороо олон улсын дэмжлэгийг авч, дэлхийн хөгжлийн санаачилга болсон гэжээ. Тэрээр: "Нэг бүс нэг зам" санаачилга Ази, Африк, Европ, Латин Америк тивийн дэд бүтцээр харилцан түншлэх, шинэ зах зээл нээхэд туслан хөрөнгө оруулалт, аялал жуулчлалд тус дөхөм үзүүлэх төдийгүй олон орон харилцан ойлголцож, шударга, уужуу, энх тайван дэлхий ертөнц байгуулахад тустай юм гэжээ.
Чехийн ерөнхийлөгч Земан хэлсэн үгэндээ: "Нэг бүс нэг зам" бол аугаа их санаачилга бөгөөд орчин үеийн түүхэн дэх чухал арга хэмжээ юм хэмээн үнэлсэн байна. Тэрээр: "Нэг бүс нэг зам" санаачилгыг дэмжих нь Чехийн алсыг харж гаргасан чухал шийдвэр юм. Чех одоо "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын төсөлд оролцож байгаа нь бага боловч зулын гэрэл бадамлан асдаг шиг гэрэл гэгээ гаргах болно гэжээ.
Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас хэлэхдээ: "Нэг бүс нэг зам" санаачилга олон орон, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн зорилттой зохицсон байна. Мөн Европ Азийн эх газар, дэлхийн солилцоонд тус дөхөм үзүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулан, худалдаа хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх болно. Иймээс гүн гүнзгий ач холбогдолтой зууны санаачилга гэж хэлж болно гэжээ.
Дээд хэмжээний бүгд хуралд мөн Их Британи, Франц, Герман 3 орны төлөөлөгч "Нэг бүс нэг зам" санаачилгыг хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |