• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" санаачилга тогтвортой хөгжлийг биелүүлэхэд ашигтай

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-14 11:20:00
13-нд Бээжин хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Жосе Аразиано Да Силва: "Нэг бүс нэг зам" санаачилга нь хамтын хөгжлийг ахиулах зорилготой бөгөөд НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөртэй нягт уялдуулж, улс орнуудын тогтвортой хөгжлийг ахиулна гэжээ.

"Нэг бүс нэг зам" -ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Жосе Аразиано Да Силва мөн өдөр Синь Хуа агентлагийн сэтгүүлчид тусгай сурвалжилга өгсөн байна.

Тэрээр: "Нэг бүс нэг зам" санаачилга торгоны замын үзэл баримтлалтай нэгдэж, эртний торгоны замыг шинэ эрч хүчээр сэлбэв. Өдгөө, "нэг бүс нэг зам" санаачилга улам олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд олон улс орон, олон улсын байгууллага нэгдэн орж буй нь үүний илэрхийлэл юм гэв.

Тэрээр: "Нэг бүс нэг зам" санаачилга зам дагуу орнуудын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг ахиулсан төдийгүй улс орнуудын түншийн харилцаа, соёл хүмүүнлэгийн солилцоог ахиулах, соёлын олон ургальч чанарыг хамгаалахыг чухалчилж буй нь НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн агуулгатай нийцэж байна. Дээрх хоёрыг нэгтгэн, тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхийг ахиулна гэжээ. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе