|
|
||
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 14-нд Бээжин хотноо болсон "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтийн ёслолд үг хэлэв.
Тэрээр Ази Европын эх газрын ард түмэн эрт дээр үеэс найрсгаар харилцаж ирсэн. Иймэрхүү ойлголцол итгэлцэл 21-р зууны хамтын ажиллагаанд маш чухал юм. Өдгөө дэлхий ертөнц зүйл бүрийн заналхийлэл өрсөлдөөнтэй тулгарч буй үеэр, эдийн засгийн тогтвортой өсөлт үгүй бол эдгээр асуудлыг зохицуулж чадахгүй гэжээ.
Тэрээр, өдгөө Евро-Азийн интеграцчилал шат дараалалтай хөгжиж, олон төслийг урагштай хэрэгжүүлж, Евро-Азийн эдийн засгийн холбооны гишүүд "нэг бүс нэг зам" санаачилгыг идэвхтэй дэмжиж байна. Ши Жиньпин дарга нээлтийн ёслолд гол сэдвээр хэлсэн чухал үгэндээ эрчим хүч, зам харилцаа, дэд бүтэц, аж үйлдвэр, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааны талаар дурдсан санаачилга цаг үеээ олсон бөгөөд интеграцчилын асуудлын тухай Хятадын шинэ санамж бүхий байр суурийг илэрхийлсэн гэжээ.
Путин: Евро-Азийн интеграцчилал нь улс хоорондын харилцааг сайжруулах төдийгүй, бүс нутагт энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг буй болгож, улс орнуудын ард түмний амьдралын түвшнийг дээшлүүлэх юм гэжээ. Тэрээр энэ оны 6-р сард Санктпетербург хотод болох олон улсын эдийн засгийн чуулга уулзалт, 9-р сард Владивостокт болох Алс Дорнодын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, эдийн засгийн хөгжлийн асуудлаар хэлэлцэхээр улс орнуудыг урьсан байна. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |